Монголын хөрөнгийн бирж 2018 оны 1 дүгээр сарын 7-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 109.9 сая төгрөг буюу нийт 549,817,868 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 44 компанийн 2,454,126 ширхэг хувьцаа 549,817,868 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | GOV | ГОВЬ | 401,138 | 140,403,219 |
2 | APU | АПУ | 198,310 | 125,252,193 |
3 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 1,410,543 | 100,113,743 |
4 | SUU | СҮҮ | 248,870 | 51,136,081 |
5 | AIC | Ард Даатгал ХК | 54,638 | 39,931,118 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 945,565 | 342,255,003 |
2 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 1,953,463 | 150,899,279 |
3 | MNET | Ард секюритиз ХХК | 184,762 | 107,972,056 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 330,879 | 107,301,061 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 316,128 | 81,784,520 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
1 дүгээр сарын 7-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,496,165,084,171 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 21531.3 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.84 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ