Д.Дорлигжав нарын шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

LiveД.Дорлигжав нарын шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо

Д.Дорлигжав нарын шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо
16 : 41
2019-1-14

Д.Дорлигжавыг суллах эсэх шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо

Д.Дорлигжавын өмгөөлөгч нар нь  шинээр нотлох баримт  гаргаж  танилцуулна гэх шалтгаанаар шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс Хууль зүйн сайд асан, Д.Дорлигжав болон төрсөн дүү Д.Баатар, хамсаатан болох Ч.Бямбаа нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих эсэхийг хэлэлцэж дууслаа. Шүүх хурлын үеэр Д.Дорлигжавын өмгөөлөгч нар нь  шинээр нотлох баримт  гаргаж  танилцуулна гэх шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан хоёр хоногоор хойшилсон учраас Д.Дорлигжав нарыг суллахгүй, үргэлжлүүлэн хорих юм байна.

Тэднийг прокурорын цагдан хорих саналын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр  нэг сарын хугацаатай цагдан хорихоор  болсон ч  Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нар үндэслэлгүйгээр  цагдан хоригдох нь учир дутагдалтай гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан билээ. Тэдний гаргасан хүсэлтийг Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр /2019.01.14/ хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргажээ.

Хэргийг эргэн сануулбал, Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүү болох Д.Баатарын дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" хэмээх  тайлбар хийсэн билээ.

15 : 30
2019-1-14

Д.Дорлигжав шүүх хуралд онлайнаар оролцож байна

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүх хурлаар Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн нэг сар хорих эсэхийг шийдвэрлэх юм.  Тэд ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцож байна.

10 : 03
2019-1-14

Д.Дорлигжавын гомдлыг өнөөдөр 15.00 цагаас хэлэлцэнэ

Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Түүний гэрт нэгдүгээр сарын 7-ны өдөр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан юм.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байсан. Дээрх шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн Ерөнхий шүүгчид ханджээ. Тэрбээр гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан бөгөөд түүний гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.01.14/ 15.00 цагаас Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх юм байна.

Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж