Хурандаа нар архидаж, нэгнийгээ зоджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Хурандаа нар архидаж, нэгнийгээ зоджээ

Хурандаа нар архидаж, нэгнийгээ зоджээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 12-13-ныг шилжих шөнө зодоон болж буй дуудлага 01:00 цагийн орчимд бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар нэгнийдээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ тархи толгойг гэмтээсэн асуудал гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм. Тэд хоорондоо хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон гэх мэдээлэл байна. Мөн хэргийг цагдаагийн удирдлагын зүгээс ихэд нууцалж байгаа бололтой.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж