Технологийн салбарынхны хувьд хамгийн том үйл явдал болох CES /Consumer Electronics Show/ буюу “Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн” 1-р сарын 9-нд АНУ-ын Лас Вегас хотод эхэллээ. Техник технологийн салбарт тэргүүлэгчид шинэ технологио танилцуулдгаараа дэлхий нийтийн анхаарлын маш их татдаг тус үзэсгэлэнд Монголын цахилгаан барааны салбарт тэргүүлэгч Нэкст электроникс оролцож байна.
Тэдний ирүүлсэн CES-ийн хамгийн сонирхолтой, гайхалтай технологиудыг талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Qolo тэргэнцэр
Японы Toyota компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шинэ төрлийн тэргэнцрийг үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Энэхүү технологи нь Тоёота сангаас зарласан шилдэг технологи шалгаруулах тэмцээнд шилдгээр шалгарч санхүүжилтээ дөнгөж аваад байгаа төсөл юм байна.
Тэмцээнд оролцож шилдгээр шалгарсан Цукуба их сургуулийн оюутнууд жижигхэн хэрнээ хүчтэй моторын тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөл, гуя, нуруунд тулгуур болох хүчирхэг эд ангиудыг бүтээжээ.
Энэхүү төхөөрөмж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сууж босох үйлдлийг ч хийх боломжийг олгож, яг л энгийн хүн мэт амьдрах боломжийг олгож байгаагаараа технологийн болон нийгмийн салбарт хувьсгал хийж байгаа юм.
Samsung хана
Энэ жилийн CES-д дэлгэцийн Солонгосын алдарт Samsung брэнд 219 инчийн 8К зурагтыг танилцууллаа.
Аварга том хана мэт телевизийг та өөрийн хүссэн хэмжээндээ оруулж үзэж болох бөгөөд зурагт дотроо дахин нэг зурагт үүсгэн өрөөний тохижилтыг өөрөө сонгох боломжтой юм. Ойлгоход төвөгтэй байж магадгүй учраас. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Samsung ямар гайхамшгийг бүтээснийг доорх бичлэгээс харцгаая.
Тус төхөөрөмж гэрийн тань нэг ханыг бүтэн бүрхэх болно. Зурагт унтарсан байх үед хананы дизайныг та хүссэнээрээ өгч болно. Жишээ нь та төхөөрөмжинд өөрийн хүссэн уран зургийг оруулж ханандаа зураг өлгөсөн мэт харагдуулж болох юм. Ийм л учраас хана гэж нэрлэсэн юм.
Samsung–аас гэр бүлийн хэрэгцээнд зориулсан арай жижиг буюу 75 инчийн загварыг худалдахаар зэхэж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө танилцуулсан энэхүү зурагтыг хэдээр худалдаалагдах нь одоогоор тодорхойгүй байна.
"Omron” ширээний теннис тоглодог робот
CES-ийн үеэр Omron-ийн танилцуулсан буй цоо шинэ робот нь ширээний теннис тоглож чаддаг. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар өрсөлдөгчийн хариу үйлдлийг таамаглаж тоглох чадвартай энэхүү роботыг хувь хүн өөрийн ур чадвараасаа шалтгаалан амархнаас хүнд хүртэл тохируулан тоглох боломжтой гэнэ.
Omron компанийн инженерүүд тус роботыг 2013 онд бүтээж түүнээс хойш зогсолтгүй хөгжүүлж нэмэлт үйлдлүүдийг нэмсээр ирсэн бөгөөд одоо хүний нүүрний хувирлыг хүртэл тодорхойлж хариу үйлдэл үзүүлж чаддаг болжээ.
Robobloq
Robobloq компани STEM /Science Technology Engineering Mathematics/ технологид суурилсан Qoopers, Q-Dino, Q-Elephant, Q-Scout роботуудаа танилцууллаа.
260 гаруй метал эд ангиас бүрдсэн 4 төрлийн робот нь Ardiuno эх хавтангийн тусламжтайгаар програмчлах боломжтой бөгөөд кодчлолын Javascript, C++ гэх мэт програмуудыг ашиглан кодчилох боломжтой юм. Гэрэл, дуу, өнгө, температур мэдрэгчийг ашиглан өнгө дагаж явах зэрэг командуудыг өгч болно.
Ирээдүйн инженерүүдэд зориулан бүтээгдсэн тус төхөөрөмжийг электрон барааны Нэкст электроникс албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа бөгөөд бүх салбар дэлгүүрүүдээр нь худалдаалагдаж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу? http://next.mn/index.php/news/show/id/318
Royole flexible QWERTY keyboard
Бид уян хатан электроникийн эрин үед нэвтэрч байгаагийн илрэл нь энэхүү компьютерийн гар юм. Өнгөрсөн 11 сард уян хатан дэлгэц танилцуулсан Royole компани ямар ч гадаргуу дээр байрлуулж болдог хуйлдаг компьютерийн гарыг энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.
Өнгөгүй, уян хатан энэхүү гар таны бүх төрлийн төхөөрөмжтэй утасгүйгээр ердөө Bluetooth холболтоор л холбогддог учир авч явахад ямар ч төвөггүй. Энэхүү төхөөрөмжийг нийтэд дөнгөж сая танилцуулсан бөгөөд хэдээр худалдаалагдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг төхөөрөмжийг Royole компани 2019 оны 2-р хагасаас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Аварга том LG-ийн дэлгэц
CES-ийн үеэр олны анхаарлыг хамгийн их татсан зүйл бол LG-ийн аварга том дэлгэц байлаа.
55 инчийн 250 ашигласан энэхүү үргэлжилсэн дэлгэц CES-ийн үеэр олны анхаарлыг хамгийн их татлаа. LG-ийн OLED дэлгэц нь өнгөний ялгарал хамгийн сайтай бөгөөд хар өнгийг хамгийн өндөр нягтаршилтайгаар гаргаж чаддагаараа дэлхийд гайхагддаг юм.
Энэ хэсэгт нэг хана болон таазаар дүүрэн LG брэндийн OLED телевиз байрлуулсан байсан ба үүгээр амьд байгалийн дүрслэлийг харуулж олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Жил бүр АНУ-ын Лас Вегас хотноо зохиогддог CES /Consumer Electronics Show/ буюу “Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн” дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийг нэг дор цуглуулж технологийн салбарын ирээдүйг тодорхойлдгоороо дэлхий нийтийн хувьд маш чухал үйл явдал юм. Энэ жилийн үзэсгэлэнгээр маш олон шинэ технологи танилцуулагдсан бөгөөд тэдгээрээс онцлох технологиудыг бид танилцууллаа.
Холбоотой мэдээ