Помпео: Персийн булангийн орнууд зөрчилдөөндөө цэг тавих ёстой

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Помпео: Персийн булангийн орнууд зөрчилдөөндөө цэг тавих ёстой

Помпео: Персийн булангийн орнууд зөрчилдөөндөө цэг тавих ёстой
Майк Помпео

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр /2019.11.13/ Катарын нийслэл Доха хотноо айлчлах үеэрээ Катар болон түүний хөрш орнуудын дунд өрнөж буй маргаантай асуудлыг дуусгах цаг нь болсныг хэлжээ.

Египет, Бахрейн, Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнууд Катарыг террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна  гэх үндэслэлээр хоёр жилийн өмнөөс бойкотолж эхэлсэн билээ. Түүнчлэн Саудын Арабыг шүүмжилсэн мэдээлэл цацаж байна гэж үзэн Египет, Бахрейн, Саудын араб, АНЭУ-ын эрх баригчид Катарын “Аль-Жазера” мэдээллийн сувгийг өөрийн орондоо хаасан байна.

Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бин Абдулрахман бин  Жассим Аль Танитай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр Майк Помпео “Персийн булангийн орнууд хоорондоо зөрчилдөх нь дайснуудад л ашигтай. Маргаантай асуудлаа шийдвэрлэж, хамтран ажиллаж чадвал бид илүү хүчирхэг болох болно” хэмээн хэлжээ. Персийн булангийн улс орнууд нь ойрын хөрш Ирантай таагүй харилцаатай байдаг.

Майк Помпео өчигдөр өглөө эрт АНЭУ-ын нийслэл Абу Дабигаас гарч Дохад ирсэн байна. Тэрбээр ойрх дорнодын улс орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Иордан, Ирак, Египет, АНУЭ-ын нийслэлүүдээр зочилж, эрх баригчидтай нь яриа өрнүүлээд байгаа юм. Түүний дараагийн зогсоол нь Саудын Араб байх ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Персийн булангийн орнуудын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр томилогдсон АНУ-ын тусгай элч Антони Зини зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэж чадсангүй хэмээн ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Эх сурвалж: Синьхуа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж