Аюултай хог хаягдал ихэсч байгаад экологичид санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Аюултай хог хаягдал ихэсч байгаад экологичид санаа зовж байна

Аюултай хог хаягдал ихэсч байгаад экологичид санаа зовж байна

Аюултай хог хаягдал ихэсч байгаад Оросын байгал хамгаалагчид санаа зовж байна. Албан ёсны бүртгэлд ороогүй аюултай хог хаягдлын цэгийн тоо Орост нэмэгдсээр байгаа ажээ. "Экология" хүрээлэн ийм хог хаягдалд хяналт тавьж, устгах үүрэгтэй бөгөөд төлөвлөгөөний дагуу устгал хийдэг байна.

“Ялангуяа нефть боловсруулах явцад үүссэн хог хаягдал бүртгэлгүйгээр энд тэнд их байна. Эдний зарим нь тухайн компанийн өмнөх удирдлагын үед үүссэн хог хаягдал байх тохиолдол байна. Бидний тооцоогоор 100 гаруй ийм хог хаягдлын цэг байна. Аюултай хог хаягдлын улсын бүртгэлд маш өчүүхэн хэсэг нь оржээ” хэмээн Оросын Greenpeace байгууллагын хөтөлбөрийн захирал Иван Блоков РИА Новости-гийн сэтгүүлчид хэллээ.

Түүний хэлснээр хэд хэдэн химийн болон металл боловсруулах том үйлдвэрийн хог хаягдлын цэг улсын бүртгэлд ороогүй байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 121 объект уг бүртгэлд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж