2018 онд Орост элсэн чихрийн үнэ хамгийн их өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

2018 онд Орост элсэн чихрийн үнэ хамгийн их өсчээ

2018 онд Орост элсэн чихрийн үнэ хамгийн их өсчээ

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2017 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 4,7 хувиар нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн их нэмэгдсэн элсэн чихэр ажээ. 2017 онтой харьцуулахад элсэн чихрийн үнэ өнгөрсөн 2018 онд 28,3 хувь нэмэгджээ. Үүний дараа өндөг 25,9 хувь, мах 9,7 хувь өссөн байна.

Өндөгний үнэ бараг бүх мужид нэмэгдсэн байна. Тухайлбал, Удмуртад 31 хувь, Марий Элд 29,5 хувь, Орлов болон Калининградийн хязгаарт 28,3 хувиар өндөгний үнэ нэмэгджээ. Харин Еврейн Автономит хязгаарт 2,4 хувиар өндөгний үнэ хямдарчээ. Хүнсний ногооны үнэ бас харьцангуй их нэмэгдсэн байна. Өргөст хэмх 37,2, улаан лооль 22,5, байцаа 20, төмс 9,9, сонгино 9,5 хувиар тус тус нэмэгдсэнийг Статистикийн хорооны тайланд дурджээ.

Үнэ нь буурсан хүнсний бүтээгдэхүүний тоонд загасны түрс /1,7 хувь/, хөлдөөсөн загас /0,5 хувь/, импортын шар айраг /0,2 хувь/ орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж