Багш, эмч нарт өгч байгаа бэлэгт хязгаар тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Багш, эмч нарт өгч байгаа бэлэгт хязгаар тогтоохгүй

Багш, эмч нарт өгч байгаа бэлэгт хязгаар тогтоохгүй

Төрийн алба хаагчид, албан тушаалтнуудын авах бэлгийг хязгаарлах асуудал ОХУ-ын Засгийн газрын түвшинд яригдаж эхлээд байгаа юм. Гэхдээ энэ зохицуулалт эмч, багш нарт хамаарахгүй хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Андрей Логинов РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 2018-2020 онд Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд багц хуулийн төслийг Засгийн газар боловсруулсны дотор төрийн алба хаагчдын бэлгийг хязгаарлах төсөл мөн багтсан юм. Юун түрүүн, Холбооны зөвлөл, Төрийн Дума, орон нутгийн удирлах байгууллагын гишүүд, засаг захиргааны нэгжийн Захирагчид, Төв Банкны албан тушаалтнууд зэрэг хүмүүст энэхүү зохицуулалт хамаарна.

“Багш нар, нийгмийн ажилтнууд, эмч нар, төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх ажилтнуудад энэ зохицуулалт хамаарахгүй. Төрийн байгууллагын техникийн ажилтнууд, цэвэрлэгч, харуулыг хүртэл хамруулах туйлширсан яриа гаргаж байгаа хүмүүс бий, гэхдээ ийм зүйл болохгүй” хэмээн тэр ярьжээ.

Бэлгийн хэлбэрээр авлига авч албан тушаалаа урвуулан ашиглахтай тэмцэх нь энэхүү зохицуулалтын гол зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж