Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 27 жилийн ой өчигдөр тохиолоо. Жил бүр тэмдэглэдэг энэ баярт өдөр өнөө жилийн хувьд онцлогтой. Энэ нь 30-аад жилийн дараа Сүхбаатарын талбайг ард иргэдийн тайван жагсаал бүрхсэний дараахан Үндсэн хуулийн ойгоо тэмдэглэж байгаагаараа өвөрмөц юм.
Хатуухан хэлэхэд өнөөдөр Үндсэн хууль буруутан бүхний уг сурвалж болжээ. Төрийн тогтолцооны алдаа, ард иргэдийн нүдэнд үзэгдэж гарт баригдахаа больсон эрх, эрх чөлөөг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж л олж авна, засч тохинуулна гэцгээж байна.
Ерөнхийлөгчийн өрөөнд, төрийн хамгаалалт дор залаастай байдаг Үндсэн хуулийн эх монголчуудын хувьд үнэт зүйл мөн. Гэхдээ энэ эх хууль АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн баталж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэгбүрчлэн уншиж сонсгосон өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх бартаатай замыг туулахдаа Б.Чимэд гуайн өөрийнх нь хэлснээр “Алганд багтсан Монгол Улс” хэвээрээ хүндлэгдэж ирсэн. Гэвч түүний хэлснээр “Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш , Үндсэн хууль өөрөө юм” гэдэг хэдийнэ өөр болж улстөрчдийн дур зорго, бүлэглэлийн шийдвэрээр Үндсэн хуулийг ч, Цэцийг ч сийчих адын хүсэл цухалзах болсон нь нууц биш болжээ. Учир нь, “Албан тушаалтны эрх мэдлийг хязгаарлах” гэж төрсөн хуулиудыг сийчиж албан тушаалтны эрх мэдлийг ахиулах санаархал газар авч буй учраас ингэж хэлж байгаа юм.
Ялангуяа “Монгол Улс парламентын Бүгд найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхийн саналаар шийдэж 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улс төрийн нам, улс төрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно” гэсэн нь ёстой л орой руу орох мэт энэ өдрүүдэд мэдрэгдсэний дараахан бид энэ ойг тэмдэглэж байна.
Үндсэн хууль нийгмийн үндсийг бэхжүүлэх үүргээ биелүүлсэн ч энэ нь үүрд мөнх үргэлжлэхгүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин суурь зарчмууд нь уг хуульд яаж ч өөрчлөлт оруулсан хэвээр хадгалагдана. Жишээ нь, Засгийн газрын улс төр, эрх зүйн үйл ажиллагааны тэргүүн шугам нь Үндсэн хуулийг хамгаалах, биелэлтийг хангах явдал байтал энэ үүргээсээ сайн дураараа татгалзах, биелүүлэхгүй байх гажуудал олон үйл явдал дээр харагддаг. Мөн хэзээ ч сөргүүлэн тавьж болдоггүй “Төрийн удирдлагын хүрээнд хууль ёс, зүй ёс” хоёрыг тэнсэх мэт харилцан барьцаалах болсныг бид харлаа.
Өнөөдөр бид Үндсэн хуулийн хямрал нүүрлээд байна уу, эсвэл хуулийг элдвээр гуйвуулаад байгаа улстөрчдийн балмад явдал Үндсэн хуульд нийцэхгүй байна уу гэдгийг ялгаж салгахгүйгээр “Үндсэн хуулиасаа үндэслэлгүйгээр уйдчихжээ” гэхэд хилсдэхгүй болов уу. Уйдсан хүмүүс нь хэн бэ?. Ард түмний нэрийг барьж адын хүслээ гүйцэлдүүлэх нь угтаа гэмт хэрэг билээ. “Ард түмэн гэдгийг Улсын Ерөнхийлөгч хэлдэг үг. Эсвэл улсын хэмжээнд дийлэнхэд нь судалгаа хийсэн шинжлэх ухааны байгууллага өөрийнхөө өмнөөс биш шинжлэх ухааны үүднээс хэлдэг үг” гэж Үндсэн хуулийг эх барьсан Б.Чимэд гавьяат хэлсэн байдаг. Тэгэхээр улстөрчдийн хүсэл эрмэлзлэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад ард түмнээс бусад “эх сурвалж”, цаг үе, нөхцөл байдал зэрэг өөр шалтаг хайх хэрэгтэй болох нь.
Үндсэн хуулийг өөрчлөх гэж удаад байна гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ “Хугацаа тулгаж өөрчлөлт хийвэл осолд орж мэднэ” гэдгийг заавал санах учиртай төдийгүй хэрэв Үндсэн хуулийн хямрал гэгч болсон бол хямралын цаад эх нь Үндсэн хуульд хийсэн 2000 оны өөрчлөлт юм шүү гэдгийг ч мартаж болохгүй. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг биш. Харин ардчиллын зарчмаасаа ухарчих вий, тэр суурин дээр барьсан “барилгуудаа” бүхэлд нь нураачих вий гэсэн үг болохыг Үндсэн хуулийг батлалцсан эрхмүүд сануулсаар ирсэн билээ. 2012-2016 оны УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн ч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж дүгнэлт гаргаснаас өөр дорвитой ажил хийж амжилгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон. Тухайн УИХ-ын бүрэлдэхүүнд АИХ-ын төлөөлөгчдөөс долоон гишүүн сууж байсан бөгөөд тэднийг Ажлын хэсэгт оруулж байлаа. Тухайн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааныг Засгийн газрын тогтвортой ажиллагаатай холбон “Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш солигдсон, огцорсон Засгийн газруудыг, Ерөнхий сайд нарыг “тоолдог” байв.
Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалт олдохгүй, яаралтай санаачилж, яаралтай батлах гэж тэр доромжлолыг нь УИХ-ыг сонгосон ард түмэн гутамшигтайгаар харж сууна.
Ийм нөхцөлд “Эцэг хууль”-иараа оролдох уу, түүнийг батлах УИХ-ыг нэг хар даа гэж хашхирмаар санагдана. Ийм л цаг үеийн тохуурхал, улстөрчдийн адал балмад улайрал нөлөөллийн шуурган дор Үндсэн хуулиа сэглэхээр хуйтай хутгаа нууж, мөргөж сүслэн жүжиглэсэн Үндсэн хуулийн 27 жилийн ойг бид харж байна.
Бат 2019-01-14 122.201.22.222
Баахан хулгай луйвар хийж улсаа сүйрүүлчихээд үндсэн хуулиас боллоо гэдэг бол супер луйварчдаас гарах үг ддээ энэ үгийг төрд хамгийн их удсан хүмүүсээс гараад байгааг юу гэхэв
Зочин 2019-01-14 64.119.21.59
Монголд одоо феодолын ниигэм тогтнох болж байна аа ? Гишууд оориинхоо сонгогдсон тойргиин сонгогчидоо хамжлагат албат мэт уздэг болжээ ? 21 — зуунд монголчууд урагшлах естой юу ? 19 зуунд ухрах юм уу? Сая болсон сонгуулиин индэрт зогсож байсан тэмцэгчдыг хараад омссон зуусэн нь хэлж ярихыг сонсоод иимэрхуу сэтгэгдэл торлоо ? Ториин сулд оршоо гэж цайны дээж оргодог сайхан сэтгэлт монголчууд минь Торд бугласан нугэлтэнгууд зайлаа гэж шээсээ оргох цаг ирэх вии дээ
Zochin 2019-01-14 81.183.191.142
Хм энэ хэдийн байж байгааг. Бүр нэг хийморь сүлдгүй харагдаж байна. Зөв сайхан сэтгэл үйлдэлтэй хүний хийморь өөдөө байдаг.
Манжийн үлдэгдэл 2019-01-14 202.21.127.161
Энхболдын наад талд байгаа нэг их отог жинс болсон малгайтай, бас дээлэн дээрээ булган шуба өмссөн амьтан одоо болиоч. Чиний наад отог жинс өмссөн хувцас чинь үнэхээр утгагүй байна. Ийм үлгэр дууриалалгүй юмнууд л төрийн хар хүний нэр хүндийг шалан дээр унагаж олон түмний дунд амны бай болж байгаа юм шүү дээ
Зочин 2019-01-14 103.14.38.130
тэр хувцас буриад хувцас л байна даа юун отог жинс
хуульч 2019-01-14 202.9.42.188
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ГЭХ ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХГҮЙ БОЛ НЭГ ИХ ГАР ХҮРЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ,,,,??? ЮУНЫ ӨМНӨ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТЭР ИХ ХУРЛААСАА СОНГОДОГ БОЛЧИХ,,,,,,,СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЧИХ,,,,,, ЕРӨНХИЙ САЙД ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭЭ ӨӨРӨӨ СОНГОХ ,ДАВХАР ДЭЭЛТЭЙ НӨХӨД АЛЬЧ ШАТНЫ ЗАСАГТ ОРОХГҮЙ БАЙХ ЗЭРЭГ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ НАРИЙВЧЛАН ЗААЧИХ,,,,, ХОТ ТОСГОН НЫ ЭХРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГ БОЛГОХ ЭСЭХЭЭ ТОГТООЧИН ТЭГЭЭД БОЛНО ДОО ??? БОЛНО ????
ардчилалаас түвдчилэл 2019-01-14 192.160.102.165
1990 онд ардчилсан систем тэгш эрх, ухамсарт хүний нийгэмд шилжсэн боловч зориг үхээд шууд түвдчилэл лам төрийн хэрэг мэдэх систем шилжиж ирсэн байдаг. 20 жил замнахаар монголчууд хууль дээдлэхээ больж эргүү балай адуус мэт аашилж түвд луугаа адил болж хулгай дээрээм луйвар их болов. ардчилалдаа биш ардчилалыг далдын аргаар түвдчилэл болгон хувиргаж байгаад хууль биелүүлэхгүй хэрэгжүүлэхгүй байх хэв маяг хууль хэрэгтэй юм уу гэх адуусны авирыг үүсгэж байгаа юм. сэтгүүлчид судлаачид судлах ёстой
ЗУУНЫ ШИЛДЭГ ПЯЛДАГА ҮГ 2019-01-14 175.38.95.65
АХ АА ТАНЫГ ТОПОР ГЭДЭГ ШД, Ж Д БИ ХЭЛСЭН ТАНЫ ЯЛАЛТЫН 40 ХУВЬ БАРАГ 50 ХУВЬ ТОПОРТ НООГДОНО ГЭЖ…
Зочин 2019-01-14 66.181.161.69
Үндсэн хууль бол нийгэмшин амьдрах талаараа иргэд өөр хоорондоо байгуулсан гэрээ бичиг болно. Иргэний үндсэн хуулиа боловсруулж батлах эрхийг намууд булаан авсан учир бүх юм буруугаараа эргээд байгаа болно. 1924, 1940 , 1960 оны үндсэн хуулийг МАН, 1992 оны үндсэн хулийг МАН, АН , 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг МАН тус тус боловсруулсан болно. ИЙМД ИРГЭД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ ЁСТ
irgen 2019-01-14 208.105.57.125
Ene 27 jil ih hurliin gishuud ulsiin ih hurliig aj ahuin negj bolgosniig l sain oilgood baigaa. Ene ni huulia heregjuulehgui baina uu, eswel huulia bolowsrongui bolgoh shaardlaga baina uu?