Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч? | News.MN

Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

Төрийн эрх барих дээд байгууллага хоёр өдөр дараалан ажлын бус цагаар ажлаа явуулснаар Монгол улсад мөрдөгдөж байгаа ажлын цагийн хуваарь хэвээрээ эсэхэд хүмүүс эргэлзэж эхлээд байна. Сар илүү ажлаа хаясны эцэст арайхийж хуралдахдаа Баасан гаригийн 02.00 өнгөрч байж хуралдсан юм чинь ингэж эргэлзэх нь аргагүй.  Сонирхолтой нь ингэж шөнө дөлөөр хуралдаж асуудал хэлэлцэх нь МАН-ын үнэмлэхүй олонхын парламентын хувьд шинэ зүйл биш. 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын гишүүдийг томилох хуралдааныг мөн шөнө дамнуулан хийж байсан юм.

УИХ эхний шөнийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын  дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан төсөл юм. Харин хоёр дахь өдөр буюу мөн өдрийн оройн 23.00 цаг өнгөртөл хуралдсан нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокуророос тавьсан УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн гишүүдийн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл:

Б.УНДАРМАА

УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Д.ДАМБА-ОЧИР

УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, УИХ-ын гишүүний 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичгээр “…3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгааг гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах бүх асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Л.ЭНХБОЛД

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Г.СОЛТАН

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Эдгээр үндэслэлийг хараад ЖДҮХС-д хандан зээл хүсээд ам руугаа алгадуулж байсан мянга мянган бизнес эрхлэгч энд шударга ёс үйлчлээгүйг ойлгож байгаа байх. Хасагдсан байсан компанийг оруулсан, барьцаагүйгээр зээл олгуулаад УИХ-ын гишүүний нэр хүндийг барьцаа болгож бардамнасан, өөрийн төлөх өрөө төлөх гэж зээл авсан, ингэхийн тулд хүний компанийг бэлэглэлийн гэрээгээр өөр хүний нэр дээр шилжүүлж, хуурамч төсөл бичсэн, УИХ-ын гишүүний албан бланкийг хахууль болгон ашигласан нь мөрдөн шалгалтаар тогтоогдчихсон гэдгийг прокурорын үндэслэлд тодорхой дурдсан байна. “Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Л.Энхболд гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна” гэсэн Ерөнхий прокурорын тайлбар чуулганы танхимд хаданд хашгирсан цуурай мэт сарниад өнгөрлөө.

Хууль хяналтын байгууллага нотлох баримтаар нотолсон бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэх гэхээр эдгээр эрхэм гишүүд 2016 онд сонгогчдын итгэлийг хүлээгээд сонгогдон төрийн хамгаалалтад орчхоод байгаа юм. Хууль хяналтын байгууллага хийсэн хэрэгт нь хариуцлага тооцохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх хуулийн хамгаалалтыг үгүй хийх хэрэгтэй учраас тэрхүү шөнийн явдал болсон юм. Харин тэр дөрвөн гишүүн дуудсан хугацаанд нь очиж тус бүр нэг удаа мэдүүлэг өгсөн нь эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр шалгаж болно гэсэн үг хэмээн бусад гишүүд нь үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзлаа.

Эрхэм гишүүн учраас ганц удаа дуудсан бололтой, харин жирийн хамгаалалтгүй иргэн бол өдийд хэд хэд дуудагдаад, бүтэн өдөр байцаагчийн үүд сахиад, маргааш нь дахиж очоод, ажил амьдралынх нь хуваарь алдагдчихсан яваа. Тэгтэл нэг удаа очоод хоёр цаг илүү байсандаа зарим гишүүн шаралхаад байгаа бололтой.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлснээр өнгөрсөн 2018 онд ЖДҮХС-д 1041 төслийн материал ирснээс “шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар 431 төслийг үлдээжээ. Үлдсэн 431 төслөө дахин шүүж үзээд 134-т нь зээл олгосон байна. Гэтэл дээрх дөрвөн гишүүнд хамааралтай зээлийн төслүүд бүгд эхний шатандаа хасагдсан байсан байгаа юм. Тэгэхээр шаардлагаа хангасан дөрвөн азгүй иргэний төслийг хааж эдгээр төсөл орж ирсэн гэсэн үг.

Тэгэхээр энд эрхэм гишүүдийн чуулганы танхим дотроо бүгд нэг нэгнээсээ уралдан хайцгаадаг ШУДАРГА ЁС алдагдсан нь муухай байгаа юм. Бүх амьтан тэгш эрхтэй ч гахай илүү тэгш эрхтэй гэсэн зарчим энд үйлчилсэн гэсэн үг. Хууль дээдэлнэ гэж тангараглаж гарч ирсэн хүмүүс ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН нь муухай байлаа. Төрийн эрхэм дээд сэнтийд заларсан хүмүүс чоно борооноор, хүн сиймхийгээр гэдэг шөнө дөлөөр хуралдсан нь муухай байлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-14 172.58.140.27

Ehleed Mongoliin daisan manan mafiig sonoochihood daraa ni zeeliig ergen toluuleh hariutslaga tootsoh bolno

Avatar

Зочин 2019-01-14 172.58.140.27

Ehleed Mongoliin daisan manan mafiig sonoochihood daraa ni zeeliig ergen toluuleh hariutslaga tootsoh bolno

Avatar

Зочин 2019-01-14 172.58.140.27

Ehleed Mongoliin daisan manan mafiig sonoochihood daraa ni zeeliig ergen toluuleh hariutslaga tootsoh bolno

Avatar

Зочин 2019-01-14 172.58.140.27

Ehleed Mongoliin daisan manan mafiig sonoochihood daraa ni zeeliig ergen toluuleh hariutslaga tootsoh bolno

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.123

ЖДҮ-чид үнэнд гүйцэгдэнэ.ЖДҮ-чин ХҮрэлсүхийг яаралтай шалгах хэрэгтэй.

Avatar

дулмаа 2019-01-14 66.181.191.207

бүгд тэгш эрхтэй ч улсын их хурлын гишүүд "илүү тэгш эрхтэй" байгаа нь дэндүү муухай байнаа.

Avatar

Bek 2019-01-14 202.131.225.197

hereg huuchirdaggui erh ni duusahaar shar mahtai ni hataagaad uguurei erhem prokuroruudaa ta nar sain bailaa

Avatar

зочин 2019-01-14 202.179.24.181

Манангийн засаглалын 30 гаруй жилд хувийн Голомт Богд гэсэн 2 банктай болж монголын тэргүүн баяны эгнээнд багтаж амжсан Лувсанвандангийн Болдын төлөө яагаад өлөн зэлмүүн амьдралтай сардаа 200-300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг өвөө эмээ нар дэмжээд байгааг ойлгохгүй юм. Ард түмэн утаанаас болж хордож , татварны нэмэгдэл, махны шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсахын төлөө хэсэг баячуудын зодооны нэг талд орж талбайг дүүргээд байх юм.\n\n8 1

Avatar

Зочин 2019-01-14 202.179.24.201

Ёстой шижгийн юм болсон. Яриануудыг нь сонсоход яс хавталзаж үзэн ядсандаа суганы хөлс асгарч байлаа. "Яагаад хуулийн төсөлтэй зэрэгцүүлж оруулж ирэв?" гэх шиг. "Бусад хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна?" гэх шиг. "Шударга бусын хонгил" ч гэх шиг. Юу гэхэв дээ..

Avatar

УИХ-ын гишүүд ямар Шүүгч юм уу 2019-01-14 43.228.129.131

Гишүүнээс нь татах эсэх асуудлыг уг нь ШҮҮХ тогтоох нь зүйтэй юм.

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.144

Shuugch mordon baitsaagch bolson SAIN DURII URAN SAIHACHID TSUGLANSAN

Avatar

Нам бус 2019-01-14 66.181.161.84

АН аас мэлхий эрдэнийг Миеэтэй хамт зайлуулмаар байна энэ 2 намыг цэвэрлэж байж монгол улс дээрдэнэ

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

Zov

Avatar

Зочин 2019-01-14 66.181.161.84

АН арай ч ингэж олуулаа дээрэм хийгээгүй ээ цөөн нөхөд нь идсэн их ч юм хийсэн

Avatar

Зочин 2019-01-14 202.9.43.112

М.Энхболд хурдан албан тушаалаас чөлөөлөгдөх хэрэгтэй Х.Баттулга У.Хүрэлсүх нарын шударга ёс тогтож ард түмний амьдрал эрс дээшлэхийг харахыг тэсч ядан хүлээж байна. 60 тэрбум ЖДУ төмөр замд алга болсон 250 сая доллар_ У.Хүрэлсүхийн дүү Дэлгэрбаярын ЖДУ-с авсан 1,2 тэрбум төгрөгийг төрд эргүүлэн өгч 17 чингэлэг спирт ус болсон түүх сөхөгдөж хадгаламж банкны алдагдсан 14,3 тэрбум төгөрийг хулгайч Чимэдцэрэнгээс У.Хүрэлсүх авч өгнө

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.108

Түүнд барьцаалагдсан 5 гишүүн талбайд гарч МАНАН-г устгана,Энхболдыг огцруулна.Шударга ёс тогтооно гэв Тэд олон хүн цуглсанд омогшиж УИХ-н даргынхаа амь,бие,гэр оронд нь халдав. Албан тушаал ,эрх мэдэлд нь халдав.Хуулинд өөрчлөлт оруулах тулган шаардлага хийв.Тасралтгүй ажиллах ёстой УИХ ажиллахгүй 2 сар болов.Тэдэнтэй хариуцлага тооцох хууль хэрэгжүүлэгч нар барьцаанд орсон тул ажиллахгүй байна. МАНАН аргаа өөрчилж шинэчлэгдэн гарч ирэв. Хүрэлсүхэд олигархууд нөлөөлөх бүрэн боломжтой болов.

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.108

МАНАН болон МАФийн толгойлогч ил гарч ирсэн.Тэр хүн ерөнхий сайд намын дарга болоод 40 гишүүнийг төрийн сангийн мөнгө, албан тушаалаар барьцаалсан. Халдашгүй байдлын хорооныхныг албан тушаалаар барьцаалсан.Тэд бол УИХ -н дарга,бусад сайд нар болох гэж ЖДҮ-г хамгаалж үлдэв.Түүний талд ерөнхийлөгч байна.Түүний талд 100 гаруй иргэний хөдөлгөөн төрийн бус байгууллагууд байна.Одоо УИХ -н даргын албантушаалд барьцааны хүнээ байлгахын тулд хуулинд өөрчлөлт оруулж байна. МАНАН улам хортой ,хүчтэй болов.

Avatar

иргэн 2019-01-14 202.179.25.132

угаасаа Төрийн дээд байгуулах болох УИХ Даргаасаа авахуулаад Гишүүд нь бүгд л их бага хэмжээгээр Гэмт хэрэгт холбогдсон Гэмт хэрэгтэнгүүд Бие биенээ Хуулийнханаас Өмгөөлж хамгаалсан хамгийн их Хууль зөрчдөг газар чинь УИХ болчихоод байна шүү дээ Хамаг муу муухай бүхний Үүр уурхай болчихсон газар

Avatar

иргэн 2019-01-14 202.9.42.85

Прокурор шүүгч нар өндөр цалинтай тэдгээрийг бэлгэх гэж олон сургууль байдаг. Тэгэхээр эдгээр мэргэжил болон нөхдүүд Монол Улсад хэрэггүй юм бишүү. Прокурор нь нотлоод байхад хэрэггүй гээд гишүүн- жидүүчид нь хэрэгсэхгүй бологохоор яршиг, Гишүүд өөрснөө шүүгчээ хийгээд, прокурорын ажлаа хийгээд бас давхар ЖДҮ чин болоод явчихвал амар бишүү.

Avatar

Зочин 2019-01-14 103.111.68.3

ТЭР ПРОКУРОР Нь ЭРДЭНЭТИЙН 49%, 60 ТЭРБҮМ, СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД, КОНЦЕСС ГЭЭД ОРООД ИРДЭГ БОЛООСОЙ, \nСАЯ БОЛ ЗӨВХӨН МИЙЕЭГИЙН ЗАХИАЛГААР ӨӨРИЙГӨӨ УНАГААХ КНОПНЫ ТОО БАГАСГАХ ГЭЖ Л ЗАХИАЛГААР ОРУУЛЛАА ШҮҮДЭЭ.

Avatar

zochin 2019-01-14 66.181.179.56

49% ni yaah vee uchir ni oldono. 51 % ni baihgui boltsiishdee. delhiigees archigdsan

Avatar

Зочин 2019-01-14 202.21.111.50

49% яагаад яах вэ гэж? Ямар гаргалгаа байна. Монгол хүн авсан юм чинь зүгээрээ гэжүү?

Avatar

zochin 2019-01-14 203.217.138.1

МАН хөтөлбөрөө биелүүлэх найдвар байхгүй тул Хүрэлсүх өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг золиослох шаардлагатай тул эхний ээлжинд өрсөлдөгч Энхболдыг зайлуулж бна. Үүний тулд ард түмний хятдад дургүй үндэсхэргэг үзлийг ашиглан улмаар худлаа шударга ёсыг ашиглаж бна. Ард түмэн толгойгоо угаалган хоёр хүний эрх мэдлийн төлөө алалцсан жүжигт туслах дүрд тоглох болов.

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

Jujig baisan l oilgomjtoi Huraldaani ehleed l bur jujig

Avatar

зочин 2019-01-14 202.179.31.242

АН-ЫН ДАРГА АРХАГ АРХИЧИН, АРХАГ ХУЛГАЙЧ, АРХАГ РЕКЕТЧИН ГЭЭД ЦААШ НЬ ХЭЛБЭЛ МАШ ИХ МУУ ЗҮЙЛТЭЙ С.ЭРДЭНЭ УИХ-ЫН ЧУУЛГАНД ШАЛ СОГТУУ ОРОЛЦОЖ, АГСАМ ТАВЬСАН НЬ ХАМГИЙН МУУХАЙ БАЙЛАА.

Avatar

зочин 2019-01-14 103.212.118.110

миний хувьд согтуу байгаа эсэх нь хамаагүй, харин ч ёстой жинтэй бөгөөд үнэн үг хэлсэн дээ,

Avatar

Зочин 2019-01-14 59.153.115.133

Уучлаарай, үнэнийг л хэлсэн.бүлэг хулгайч нар нийлж суучихаад шударга ёс ярьж амьдрал дээр ил тод улаан цайм луйвар хийхэд хэний ч уур бухимдал хүрнэ ш дээ.АН казиногийн хэрэг гарахад шударга л байсан шүү

Avatar

Монголын ард түмэн хоёр хулгайчийн эрх мэдлийн төлөө жагсдаг бол францын ард түмэн шатахуун үнийн өсөлтийн эсрэг жагсддаг 2019-01-14 202.9.43.112

Манангийн засаглалын 30 гаруй жилд хувийн Голомт Богд гэсэн 2 банктай болж монголын тэргүүн баяны эгнээнд багтаж амжсан Лувсанвандангийн Болдын төлөө яагаад өлөн зэлмүүн амьдралтай сардаа 200-300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг өвөө эмээ нар дэмжээд байгааг ойлгохгүй юм. Ард түмэн утаанаас болж хордож , татварны нэмэгдэл, махны шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсахын төлөө хэсэг баячуудын зодооны нэг талд орж талбайг дүүргээд байх юм.

Avatar

зочин 2019-01-14 103.212.118.110

тархи толгойнх хэмжээ л тэр байхгүй юу. аймгуудаас хамгийн тэнэгүүдийг нь шилж авчирсан юм чинь. ямар ард түмэн байна, тийм л төр зсөг өайна. монголчудын ихэнх нь үнэхээр боловсролгүйхарамсмаар

Avatar

Үнэн 2019-01-14 103.11.193.98

Бүгд нээнтэгтэй, тэгээд тохироон дээр явдаг УИХ, Засгийн газар юм биш үү! Бүгд луйварчид. Жагсаж байгаачууд ч гэсэн ЖДҮ хамгаалсан луйварчид. Нээнтэгтэй болхоороо л хэн нэгний түлхээсээр явж байгаа биз.

Avatar

зочин 2019-01-14 182.160.0.140

буруу гарын гишүүдээ эгүүлэн татаач. иргэн УИХ гишүүн хуулийн өмнө тэгш байж угаас чадахгүй

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

Harin tiim zovlontoi yum

Avatar

Turuu 2019-01-14 202.9.42.238

ждүгээс бүлэглэн хулгай хийсэн засгийн газрыг хулгайч нарын засгийн газар гэж ард түмэн нэрлэх болжээ. Жирийн иргэн 10000 төгрөг хулгайлсан бол нямдоржтонгууд шоронд хийнэ харин гишүүдийн хийсэн хулгайг ерөнхий прокурор баримтаар нотлоод байхад өөрийгөө хамгийн мундаг хуульч гээд байдаг нөгөөх нямдорж хулгай биш хэмээн мугуйдлажээ. Хулгайч засгийн газар хулгайг хамгаалдаг их хуралтай болжээ.

Avatar

Зочин 2019-01-14 59.153.113.177

АН-ын ҮБХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Манай улс төрийн намууд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй адилхан болчихлоо. Айлган сүрдүүлэх, өширхөх, хулгай хийх, дээрэм хийх гэх мэт хийж болох бүх зүйлийг хийж байх шиг байна. Сүүлдээ төрийг хаа, гуяар нь салгаж зарах гэж оролдож байна. Энэ үйл явц нь улсыг ч зарж мэдэх хэмжээнд хүрч байна. Дэлхийд дахинд улс төрийн нам нь тухайн улсынхаа хөгжлийг тодорхойлдог, хөгжлийн бодлогыг төрд аваачих гүүр болдог. Судлаач эрдэмтдийн санааг төрд хүргэхэд хамгий

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

Bid zugeer amidrah bolomj alga

Avatar

ХҮН 2019-01-14 202.21.120.170

ӨДӨР АЛДААД ШӨНӨ ГЭЖ ҮГ БАЙДАГ ….ХУЛГАЙ ШӨНӨ ГАРДАГ …ХУЙВАЛДААН БАС ШӨНӨӨР ХИЙГДЭЖ БАЙНА ….ЖИРИЙН ИРГЭН МӨНГӨ ЗЭЭЛСЭН БОЛ ХАМАГ ЮМЫГ НЬ ХУРААГААД ШОРОНД ХИЙДЭГ БИЗДЭЭ ….. ЯМАР АЙМААР ЮМ БОЛООД БАЙНА ДАА

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

AlbAAR

Avatar

Зочин 2019-01-14 202.9.43.155

энэ хэдийн хэргийг түгэн шиийдээд шоронруу н явуулья

Avatar

Hurelsuh l***r 2019-01-14 43.243.161.23

Lalaruudiig bugdiig ni taraa. Hurelsuh bol zugeer l jujigchin l***r shuu. Enenees yu ch huleegeed hereggui. JDV-chin Hurelsuh bolon tuunii torson dvv nariig Mongol turuus zailuultsgaay

Avatar

temuul 2019-01-14 139.5.219.155

Estoi goe hellee gahai neeree l iluu tegsh erhtei shuu

Avatar

БИД ЯАГААД ХУЛГАЙЧ ЛЛАРУУДЫГ ТЭЖЭЭГЭЭД БАЙНА? 2019-01-14 175.38.95.65

ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ, БОЛОВСРОЛГҮЙ БӨХИЙГ ТӨРИЙН ДЭЭР ЗАЛААД УЛС ОРНОО САМРУУЛЖ, ТАЛЦУУЛЖ, ГАЦААЛГАЖ БАЙГАА УЛС ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ӨӨР БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ?! МОНГОЛЧУУД БИД ЯАГААД ИЙМ ЮМ БЭ?! ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ТАРХИЙГ УГААХАД ТУН АМАРХАН БАЙГАМ ШҮҮ!!! 280 САЯЫГ НЬ ХУЛГАЙЛААД, ХАГАС ХУГАСААР НЬ КИНО, ЦЭНЗУРГҮЙ ХЭД ШAAXAД Л ТАРХХИА ЗАД УГААЛГАЦАН БАЙХ ЖИШЭЭНИЙ?!

Avatar

Зочин 2019-01-14 202.170.80.25

Эхлээд том хулгайчидтайгаа тэмцэх нь туйлийн зөв гэж бодож байна. Дараа нь тэр жижиг асуудлууд учир нь олдох биз. Ер нь үнэ тогтворжуулах, Хөгжлийн банк, Эрдэнэтээс тоносон мөнгө гэхэд л хэдэн зуун тэрбумаар яригдана шүү. Тэр жижиг зэмээр том дээрмээ нуух гэж оролдох хэрэггүй шүү. Манаан

Avatar

Зочин 2019-01-14 59.153.115.133

Тэнэгт

Avatar

Зочин 2019-01-14 66.181.160.54

Bold nohoi J.Munhbatiig tsereg tsugluulsan gej,Oyunerdene gulag Enhbold dargaasaa evgui haritssandaa uuchlal guigaad utgaa aldsan,nuur tsaraigaa ilchilsen shunu bailaa.

Avatar

Зочин 2019-01-14 202.9.43.91

Нямаагийн 2 нүүрийг ч жинхэнэ утгаар нь таньж авсан даа

Avatar

Халх 2019-01-14 202.21.106.162

Энэ шудрага дүр эсгэгч Нямдорж ЖДҮ чдээ хамгаалаад үхэх гээд байгаа нь яасан муухай харагдаж байна. Нямдоржийн ичих булчирхай нь хөгшрөөд ажиллахаа больсон бололтой. Одоо үтэр түргэн тэтгэвэртээ гар өгөр толгой .

Avatar

зочин 2019-01-14 43.242.242.13

Талбайд жагсаж, суулт хийж байгаа нөхөд юуны төлөө гэдгээ бүрэн ухамсарлаж ойлгоогүй, хэдэн худалч "шударга"гэх нөхдийг даган туг болж намирч байгаагаа одоо эрх биш ойлгох байлгүйдээ. Жинхэнэ жагсаж эсэргүүцэх асуудал чинь ЖДҮ биш гэж үү? Үүнд холбогдсон бүх УИХ-ын гишүүдийг түтгэлзүүлж шалгуулахыг суулт хийж, эсэргүүцэж байгаа иргэдэд уриалах байна. Шаардлагаа өөрчлөх цаг болсон биш үү. Хэрэв ингэж чадахгүй бол ёстой иргэд, олон түмэн бидний хохь болоод дуусна.

Avatar

zocnin 2019-01-14 69.76.229.35

UUCNILAARAI ARD TUMEN TOROO AVAAD YVJ CNADNAA ODOO BAIGAA TA NARIIG M,ENHBOLD TERGUUTNIIG MANANGUUDIIG ARD TUMEN ITGEED TOR BARIULSAN CNIN HULGAICNUUD LUIVARCNIG DEEREMCNID MAMAN BOLJ HUVIRSAN SHUU DEE OLON UM SOLIOROOD BAILGUI MANANG USTGA ZAILUUL BOLDOG BOL SHUUD BUUDAAD SUMNIIH NI MONGIIG TOLUUL

Avatar

Зочин 2019-01-14 66.181.181.31

Юу солиороод бгаа юм? Эрдэнэтийн 49 хувь, Цагаансуваргыг авсан нь муухай бишүү тэгээд

Avatar

мал минь 2019-01-14 66.181.179.56

49% дээр төр төмөр нүүрээ харуулна, авчихна!!! тэнд санаа зоволтгүй!!! харин 51% бүр байхгүй болцийшдээ. МАН бүгдээрээ чанаад идцэн. байхгүй болцон малаа. Тэрийгээ ярь

Avatar

Хүрэлсүх 2019-01-14 211.36.158.30

Бид нар авсан бол одоо Ганц Худагт сууж байгаа юу гэж Улаан Цагаан Мөнгө угаасан хуурамч бичиг баримт зээл авсан гаруудыг гадуур байлгах вэ Ямар нэгэн аргаар Эд нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй Хэлэх үг олдохгүй юм Төрийн төлөө Оготно Боож үхнэ гэгчээр Үнэхээр үзэн ядаж бна

Avatar

зочин 2019-01-14 182.160.34.38

энэ ардчилсан үхээрийн суртал ухуулгын сайтыг хурдан хаа. дандаа ард түмний нэрийг барьж хагалан бутаргаж тархи угаана.

Avatar

иргэн 2019-01-14 103.50.206.62

Одоо Хүрэлсүх Баттулга түүний ах дүү 5 нөхрөөс шударга ёс нэхэж тэмцэх нь үнэн.Хүрэлсүхийг огцортол тэмцээд дараа нь Баттулгыг огцруулна тэгээд УИХ тарна.200 суулт хийгээд бафйгаа нөхдөөс үнэ ханшны өсөлт утааны ихсэлтйиг нэхнэ.Эдгээр нөхдүүд ард иргэд бидний төлөө биш зөвхөн Хүрэлсүх Баттулгынхаа эрх мэдлийн төлөө жагссан тул нэхнэ нэхэмжлэлнэ.Төрийн ажлыг 2 сао гацаасан хариуцлагаа 5 гишүүн Хүрэлсүх Баттулгатайгаа үүрч Монгол төрөөс зайлах ёстой.

Avatar

Сонгогч 2019-01-14 122.201.21.227

УИх ын танхим адгийн амьтдаар дүүрч бузартсаа байна тарцгаавал таарна

Avatar

Зочин 2019-01-14 202.126.88.48

4-хөн жирийн зээлийг хаасан юм бишээ, тэд тэгж тэрбум тэрбумаар нь зээл авахгүй сайндаа л зуун саяын зээл хүссэн байгаа, тмймээс доод зах нь 40 иргэний зээлийг хаасан гэсэн үг

Avatar

Amar 2019-01-14 202.179.26.120

Ц.Нямдорж гишүүн рүү МАНАН-гийн хөлснийхөн болон эргүү тэнэгүүд дайрахаа боль.Энэ хүний ачаар өнөөдрийн Ардын II хувьсгал гарсан юм шүү.Өнөөдөр ч гэсэн 90-н мянгат/40,50-н мянгат/-ын сэхээтнүүд орос шиг эрүүгийнхэнд улсаа алдчихаагүйд нь энэ хүнд баярлаж явдаг юм.Үүнийг ойлго новшнууд аа.

Avatar

Зочин 2019-01-14 59.153.115.133

Хувьсгал биш төрийн эрхийг хүчээр авах оролдлого хийж хэрэг бишдэж магадгүй болохоор Оюун-Эрдэнэ нь үнэнээ хэлж уучлалт гуйв. Тэгвэл эднийг турхирсан хүн Нямдорж байжээ гэж таны сэтгэгдэлээс ойлголоо.тэгээд энэ үйлджл дээр нь таг чиг байгаа юм бн

Avatar

Amar 2019-01-14 202.179.26.120

АН хуулийн дагуу бол бүлэггүй болсон.Иймээс АН-ын бүлэг гэж хэдхэн гишүүн хуралдаж иргэдээ доромжилохоо боль.За юу.

Avatar

Зочин 2019-01-14 202.21.106.137

Hulgaich nar shorondoo baih estoi

Avatar

Зочин 2019-01-14 149.167.33.143

МИ ОВОГТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ДЭГЭЭДСЭН ШҮҮ ДЭЭ НАМЫН ДАРГАА ЗГ АА ӨӨРИЙН БУРУУГААС АЛДСАН ЖДҮГЭЭР ДАЛИМДУУЛЖ ХҮҮКИЙГ УНАГААХ ГЭЭД ЧАДАЛГҮЙ ГОРЫГ НЬ ХАРИУД НЬ АМСАЖ БАЙНА ЗӨНДӨӨ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ШУДАРГА БУСЫХ ХОНГИЛЫН АЧААР МУЛТАРААД БАЙГААГ ХАРСАН ИРГЭДИЙН ЗЭВҮҮЦЭЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЭЭД БАЙГАМ БОЛОХООС ХЭДЭН ЗАЛУУ ШОУДСАНД НИЙТ АРД ТҮМЭН ИТГЭЭД ДАГАЖ НАМИРААД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭЭ ДЭЭ МИ ОВОГТ ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГЭЭ Л БУЛШИЛЖ БНА Ш ДЭЭ БУСДАД БУРУУГАА ТОХООД ГОНГИНООД БАЙЛГҮЙ ШИЙ

Avatar

Зочин 2019-01-14 182.160.1.250

За, номхон тэмээ Энхболдыг татаад унагаж чадлаа. Одоо ерөнхийлөгчөөс шударга ёсыг нэье. Батзандан Болд …… эдгээр баатар ТАВ ерөнхийлөгчөөс шударга ёсыг нэхэж зүрхлэх болов уу? Энэ ТАВын зориг зүрх нь хүрэх болов уу?

Avatar

зочин 2019-01-14 202.126.89.174

Нямдорж еертее ашигтай дараагийн нуудлээ бодож энэ 4 г авч улдлээ удахгуй Нямдоржийн хар санаа ил болно терийг 30 д жил самарч хор найруулж яаваа Нямдоржийг МАН нам хэзээ улс тереес зайлуулна тэр цагт Монгол улс хегжиж эвтэй найртай болно

Avatar

zochin 2019-01-14 208.105.57.125

Ene olon jil UIG ihenh gishuud mungu sanhuugiin asuudald holbogdsonoos uzehed huulind UIG-nii uureg hariutslagatai holbootoi deg juram nariin zaalt uurchlultuud oruulah, zasch zuw bolgoh zailshgui ni haragdaj baina. Undur tsalin awchihaad, deer ni aj ahuin negjiin ajiltan adil zartsuuldag tusuwtei … ene yu bolj baina aa? Ene olon jiliin turshlagaas uzehed huulind uurchlult oruulah shaardlagatai. UIH aj ahuin negj uu?

Avatar

Зочин 2019-01-14 66.181.160.119

Муухай муухай ёстой муухай олон түмний итгэлээр тоглогч улс төрчид үнэхээр муухай

Avatar

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ЖДҮ-гээр СОЛИХГҮЙ 2019-01-14 59.153.115.85

ШУДАРГА ЁС АЛДАГДААД 29 ЖИЛ БОЛЖ БАЙНА. ОДОО БОЛЖ БАЙГАА МЭТЭЭР БИТГИЙ ЯРЬ !! УЛСТӨР БИЗНЕСИЙН ОЛИГАРХИ МАФИЖСАН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦЭВЭРЛЭЖ ДАРАА НЬ ЖДҮ-Д ХАРИУЦЛАГА ТООЦОНО. ЖДҮ-гээр ДАЛИМДУУДЛАН МАНАН БҮЛЭГЛЭЛ ҮЛДЭХ ГЭЖ БҮҮ ГОРЬД.

Avatar

Зочин 2019-01-14 103.14.38.130

хулгайч л бол хулгайч, уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна. туулайн чинээ цагаан болохыг ЖДҮ-дыг шүүхэд өг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж