Долоо хоногийн өрний зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт хонины ордныхны ажил төрөл, бизнес маш амжилттай байх болно. Шинэ ажилд орох, илтгэл тавих, шинэ харилцагчтай болох эсвэл ажил дээрээ шинэ санаачлагаа танилцуулах зэрэгт таатай долоо хоног. Ойрын хамаатан садан, найз нөхөд, хамтран ажиллагсдаасаа тусламж хүсэхэд буруудахгүй. Долоо хоногийн дундуур хэн нэгэн хүн таны ажилд хөндлөнгөөс оролцох бололтой. Гэхдээ энэ танд эерэгээр нөлөөлж, гэнэтийн орлого орж ирнэ. Сайн мэдээний хажуугаар саар мэдээнд ч бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Таныг хуурахыг оролдсон хэн нэгний хуурамч занг таних боломж гарч ирэх учир бүх зүйлд хянамгай хандаж, боломжийг бүү алдаарай. Мөн сайн муу аль аль мэдээнд сэтгэл санаагаа бэлдэх нь зүйтэй. Хэт мэдрэг хандсанаас сэтгэл санааны хямралд орж болзошгүй.
Үхэр
Долоо хоногийн эхээр хэн нэгэн эмэгтэй хүнтэй, эсвэл түүнтэй холбоотой асуудлаар зөрчилдөөн үүсч магадгүй байна. Зөрчилдөөнтэй байдал таны сэтгэл санаа болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах магадлалтай. Заавал таны зөв байх албагүй. Харин та хэт их ая холбогдол өгөлгүй сэтгэл санаагаа аль болох тайван байлгах нь чухал.Буулт хийх шаардлага гарвал эргэлзэх хэрэггүй. Хэн хэнд нь сайнаар нөлөөлнө. Долоо хоногийн дундуур мөнгө төгрөгтэй холбоотой төвөгтэй асуудал гарч ирнэ. Ойрын хамаатан юм уу ээж, эгчтэйгээ маш дотно, чухал яриа өрнүүлэх болно. Ингэснээр та хэн нэгэнд хэлж чадахгүй дотроо хуримтлуулаад байсан бүх зүйлээ гарган амар тайвныг мэдрэх болно. Эмэгтэй хүн эсвэл хүүхэдтэй холбоотой чухал үйл явдал тохионо. Хурим, төрсөн өдрийн үдэшлэг гэх мэт юу ч байж болно. Ганц бие үхрийн ордныхон хайр дурлалын тал дээр отдтой байна. Харин бусад нь хостойгоо харилцаагаа сэргээхэд таатай долоо хоног.
Ихэр
Ихрийн ордныхонд энэ долоо хоногийн эхээр гаднын орноос эсвэл өөр хотоос санхүүгийн тусламж ирнэ. Мөнгөтэй холбоотой асуудалд нухацтай ханд. Ялангуяа таныг хууран мэхлэх эсвэл найдваргүй зүйлд хөрөнгө оруулахыг ятгах оролдлого гарч магадгүй байна. Долоо хоногийн дундуур маш олон сонирхолтой хүмүүстэй уулзах ба тэд бүгд танд эерэг сэтгэл хөдлөлийг авчирна. Тэдгээр хүмүүс танд маш үнэтэй зөвлөгөө өгч, чухал мэдээлэл сонордуулж, ашигтай саналыг тавих болно. Долоо хоногийн дундуур тантай маш ойр дотно мөртлөө өөр газар амьдардаг хэн нэгний талаар таагүй мэдээ хүлээж авна. Магадгүй осол гэмтэлтэй холбоотой байж мэднэ. Өөрийн тань эрүүл мэнд ч мөн сайнгүй байх тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Ойр дотны хэн нэгний тань амьдралд маш том эерэг өөрчлөлт хийгдэнэ. Мөнгө санхүүгийн хувьд хэвийн долоо хоног байх нь.
Мэлхий
Мэлхийний ордныхны хувьд энэ долоо хоног маш сонирхолтой бөгөөд хэлбэлзэлтэй болж өнгөрнө. Уналт амжилт аль аль нь таныг хүлээж байгаа ба таны үйлдэл хандлагаас бүх зүйл шалтгаалах нь. Мөнгө санхүүгийн байдал өмнө нь байгаагүйгээр сайн байх боловч олж ирсэн орлогыг дэмий зүйлд үрэх, хэт залхуу байдлаасаа болж бусдад найдан хийх ёстой зүйлээ өөр хүмүүсээр хийлгэснээс тэр их орлого гарын тань салаагаар урсах болно. Долоо хоногийн дундуур хүүхэд юм уу гэр бүлийн тань залуу гишүүнтэй холбоотой яаралтай шийдвэрлэх асуудал гарч ирэх бололтой. Энэ нь таныг ямар нэг байдлаар мухардалд оруулж, ихээхэн сандаргах бололтой. Учир тэрхүү асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэх шаардлага үүснэ. Ажил хэргийн хувьд өөрчлөлт хийхээр шийдсэн бол эргэлзэх хэрэггүй. Өнгөрсөн таагүй дурсамж, алдаатай холбоотой таатай мэдээ хүлээн авна. Үүнээс та маш чухал зүйлийг суралцаж, алдаагаа сургамж болгон ажил амьдралдаа хэрэгжүүлж чадна.
Арслан
Долоо хоногийн эхээр гэр бүлтэй холбоотой онцгой үйл явдал тохионо. Өөр хотод амьдардаг хамаатныхаа эрэгтэй хүнд чухал амлалт өгөх эсвэл түүний эрүүл мэндтэй холбоотой чухал үйл явдалд гар бие оролцоно. Үл хөдлөх хөрөнгийн асуудал шийдвэрлэх, гэр орондоо том худалдан авалт хийх, гэрийн дотоод заслаа өөрчлөх зэрэгт таатай долоо хоног. Долоо хоногийн дундуур та хууран мэхлэлт, хавчлагад өртөх ба энэ бүхэн тэсрэхэд бэлэн байгаа таны байдлыг улам хурцдуулах болно. Энэ нөхцөл байдлыг ашиглан тэдний мөн чанарыг илрүүлж, байх ёстой байранд нь аваачих хэрэгтэй. Та энэ асуудлаас болж яг л шуурга шиг бүхнийг орвонгоор нь эргүүлэхэд байх тул аль болох өөрийгөө хянахгүй бол гэмгүй нэгнийг гомдоож болзошгүй байна. Долоо хоногийн сүүлээр аялалд гарахад тохиромжтой.
Охин
Таны ойр дотны залуу эмэгтэйн амьдралд тохиолдох хэзээ ч хүрч чадахааргүй, эсвэл хэт эрсдэлтэй амьдралын чухал шийдвэрт нь санаа зовних болно. Гэхдээ та түүний шийдвэрт нөлөөлж амвдралд нь хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгээ ойлгоорой. Мөнгө санхүү, ажил бизнесийн хувьд үнэхээр таатай долоо хоног тохиож байна. Ажлын шугамаар таатай харилцаатай байдаг хэн нэгнээс тусламж юм уу шинэ санал санаачлага хүлээн авснаар орлого тань нэмэгдэнэ. Гэхдээ хэт их хөөрч, үүлнээс дээгүүр нисэх хэрэггүйг од эрхэс сануулж байна. Охины ордны эрчүүдийн хувьд хамаатны эмэгтэй эсвэл найз бүсгүй тань амьдралынхаа хамгийн гайхалтай мөчийг тантай хуваалцах болно. 35 наснаас дээш эмэгтэйчүүд амьдралын чухал шийдвэр гаргах мөч ирээд байна.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон долоо хоногийн эхээр шинэ танилтай болох, эсвэл чухал хүмүүстэй уулзана. Уулзалт урьдаас төлөвлөсөн эсвэл санамсаргүй аль нь ч байж болзошгүй. Хүмүүсийн атаа хорсол, бусад хүмүүсийн тулгасан үзэл бодол зэргээс болж хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх магадлалтай тус хосууд зөвхөн хоёулахнаа сууж байгаад асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Ихэнх жинлүүрүүд өөрийн амьдарч буй орон гэртээ анхаарал хандуулж, гэрийн дотоод заслаа өөрчлөх, тавилга шинэчлэх бололтой. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал асуудал урган гарч ирэх нь. Үүнд таны хамаатан эсвэл хөршийн оролцоо их чухал байна. Өнгөрсөнд хийсэн алдааны үр дагавар гарч ирнэ. Хайр дурлал, ажил мэргэжлийн хувьд дэвшилттэй долоо хоног болж өнгөрнө.
Хилэнц
Долоо хоногийн туршид ажил хэрэгтээ анхаарал хандуулж, шаргуу хөдөлмөрлө. Удирдлагатайгаа санал зөрөлдөж маргаж магадгүй. Маргаан танд ашиггүй байдлаар өндөрлөнө. Өөрийнхөө хувьд хамгийн чухал хүмүүстэй л уулзахыг хичээ. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүйгээр аль нэгд нь илүү анхаарч, бүх хичээл зүтгэлээ түүндээ л төвлөрүүлсэн нь дээр. Ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, шинэ танилтай болно. Дүр төрхөө өөрчилж, шинэ хэв маягаар хувцасла. Дүрсгүйтэж, аз туршсан алхам хийхээс эмээх хэрэггүй. Энэ нь танд нандин дурсамж, үнэтэй сургамж болж үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хийн, нэмэлт хоол тэжээл хэрэглээрэй.
Нум
Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Цагаа дэмий үрэлгүй, бүтээлч байхыг хичээгээрэй. Бусдын хоосон амлалтад итгэж цаг, мөнгөө дэмий үрэх магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамааралтай гэдгийг бодоорой. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд гэмгүй. Ганц биечүүдэд гэнэтийн сайхан учрал тохионо. Энэ учрал үүрдийнх байх эсэх нь та хоёрын аль альнаас ихээхэн шалтгаална.
Матар
Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Өөрийгөө дорд үнэлэх, сэтгэлээр унах байдал илэрч болзошгүй. Сэтгэл судлаачаас зөвлөгөө авах эсвэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай. Бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдийг дуртай зүйлээ хийж өнгөрөө. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай.
Хумх
Орон байр, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Энэ нь танд таалагдахгүй байсан ч амьдралд өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй. Шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөсөн бол хуучнаа орхих шаардлагатай. Гэр бүл, хувийн амьдралын өөрчлөлт ажлын бүтээмжид нөлөөлнө. Ялангуяа таагүй өөрчлөлт тохиосон зарим нэг нь ажилдаа төвлөрч чадахгүй алдаа гаргах магадлалтай. Асуудалд тэвчээртэй хандаж, нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэх хэрэгтэй. Эс тэгвээс хөнгөн хуумгай шийдвэр гаргаж асуудлыг бүр л дордуулах болно. Өөрийгөө аль болох тайван байлгаж, бүхнийг мартаад хэсэг амсхийгээд үзээрэй.
Загас
Тогтворгүй долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуулахыг хичээгээрэй.Долоо хоногийн дундуур сайхан мэдээ дуулна. Ажил төрөл үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ ямар ч тохиолдолд ажилдаа сэтгэлээрээ хандаж чадвал эргээд танд заавал хариу нь ирэх болно.Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч агаар салхинд гарч эрч хүчээ нөөцлөхөд гэмгүй. Өөрийн дуртай зүйлийг хийж, гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүл.