Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-тэй хамтран сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэж байна. Тодруулбал Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн кабинет, Сүрьегийн төвтэй хамтран Cонгино Хайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд 3-р сарын 24 -ны өдрийн 12 цаг 30 минутаас эхлэн үнэгүй витамин иргэдэд тараах юм.
Мөн Монос Группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 13-нд эхэллээ. Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй аян "Халуун дулаан миний гэр бүл" гэсэн уриатай бөгөөд 5-р сарын 13 хүртэл үргэлжлэх юм.
Аяны хугацаанд “Монос”-ын бүх эмийн сангаас хүний биед шаардлагатай бүхий л төрлийн витаминыг 5-80 хүртэл хувийн хямдралтайгаар авах боломжтой ажээ.
Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Моносын эмийн сан байхгүй бол эрүүл мэндийн лавлах 1800-1883, monos smart app мөн www.emonos.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой. Эрхэм та “Витаминжуулалтын аян”-д аянд нэгдэж, хайртай гэр бүлийнхнийхээ хаврын амин дэм, эрдэсийн хэрэгцээг хангаж, урин зунтай золгоорой.