“Шар хантаазтнууд”-ийн жагсаалд 84 мянган хүн оролцов

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

“Шар хантаазтнууд”-ийн жагсаалд 84 мянган хүн оролцов

“Шар хантаазтнууд”-ийн жагсаалд 84 мянган хүн оролцов

Франц улсад ес дэх болоо хоногтоо өрнөөд буй “шар хантаазтнууд”-ын жагсаалд улс даяар нийт 84 мянга орчим хүн оролцжээ.Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригийн жагсаалыг бодвол энэ долоо хоногт хүмүүсийн оролцоо эрс нэмэгдсэн байгаа юм. Хамгийн эхний жагсаалд 300 мянга орчим хүн оролцож байжээ.

Жагсаалын үеэр аюулгүй байдлыг хангахаар 80 мянга орчим цэрэг цагдаа, хүчний байгууллагынхныг дайчилсан байна. Анх шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гаригт жагсаж эхэлсэн уг жагсаал долоо хоногийн Бямба гариг бүр өрнөх болж улсынхаа эрх баригчдын буруутай үйл ажиллагаа, хүн амын амьжиргааны түвшний доройтол, шударга бус байдлыг эсэргүүцэн жагссаар байгаа юм.

Жагсагчдын зарим нь цагдаа нар луу чулуу, лонх гэх мэт зүйлс шидэн байдал хурцдаж эхлэхэд хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буугаар тэднийг буулган авсан байна.  Жагсаалын үеэр биедээ хориотой зэвсэг авч явсан, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн гэх шалтгаанаар 300 орчим жагсачдыг баривчилжээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж