Хятадад 620 мянган хүн авлигын хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

Хятадад 620 мянган хүн авлигын хэрэгт холбогджээ

Хятадад 620 мянган хүн авлигын хэрэгт холбогджээ

Ши Жиньпин тэргүүтэй Хятадын одоогийн эрх баригчдын явуулж буй авлигын эсрэг кампанит ажил бол дэлхий нийтэд үлгэр дуурайл болохуйц маш үр дүн сайтай ажил болж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Зөвхөн 2018 онд л гэхэд тус улсад авлигын хэргээр 621 мянган хүн авлигын хэргээр шүүхэд дуудагдаж, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээсэн байна.

Тэдний 51 нь төрийн өндөр албан тушаалтан байсан бол 1,335 этгээдийг гадаадын орнуудаас эрэн сурвалжилж илрүүлэн баривчилсан аж. Гадаадаас баривчлагдан ирсэн хүмүүсийн 307 нь өмнө нь Хятадын Коммунист намын гишүүн байсан хүмүүс гэв. Тэдний тав нь Интерполын улаан жагсаалтад багтсан албан тушаалтнууд байсан ажээ. Гадаадаас баривчлагдан ирсэн 1,335 иргэн өнгөрсөн онд нийт 519 сая ам.долларын хөрөнгийг хууль бусаар олсон нь нотлогдсон байна.

Холбогдох байгууллагуудад 2018 онд 3,4 сая гомдол болон нууц мэдээлэл ирж, 341 мянга гаруй удаагийн байцаалт явуулж, 638 гаруй хэрэг үүсгэсэн байна.

Ши Жиньпиний авлигын талаар баримталж буй бодлого нь “бар ялааг ялгалгүй барих” буюу өндөр албан тушаалтнуудын халдашгүй эрхийг үл харгалзан бүх шатанд хяналт шалгалтыг явуулах юм. Түүнийг төрийн эрхэнд гарснаас хойш нийт 1,5 сая төрийн түшмэд авлига болон намын дүрэм зөрчсөн хэргээр хариуцлага хүлээжээ.

 

Эх сурвалж:XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж