“Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 380 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 380 мянган төгрөг байна

“Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 380 мянган төгрөг байна

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн.  Айл бүрт энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид дундаа өрнөж буй.  Тавгийн идээний хамгийн чухал хэсэг нь хэвийн боов, хонины ууц юм.

“Дэнжийн мянга” дахь “Хүчит шонхор” захыг зорин ууц, үхрийн өвчүү, махны үнэ ханш сонирхлоо."Дэнжийн мянга" захад “Портер” машинуудын тэвшин дээр орон нутгаас зорин ирсэн малчид ууц зарж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах болсон. Энэ жилийн хувьд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Дундговь  аймгийн иргэд орон нутгаасаа авчирсан махаа борлуулж байв. Үнийн хувьд  ууцны хэмжээнээс хамаараад янз бүр байх аж. Хонины ууц дээд тал нь 380 мянган төгрөг байгаа бол дундаж хэмжээтэй ууцны үнэ 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн чанасан үхрийн өвчүү 200 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

Махны дундаж үнэ

2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 28 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.52 хувиар буюу 183 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.2 хувиар буюу 188 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.98 хувиар буюу 101 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.45 хувиар буюу 225 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.65 хувиар буюу 150 төгрөгөөр өссөн байна.
Хүснэгт 1. Нэг кг мах, махан бүтээгдэхүүний үнэ.
БайгууллагаХонины мах, ястайХонины мах, цулҮхрийн мах, ястайҮхрийн мах, цулАдууны мах, ястайЯмааны мах, ястай
Барс худалдааны төв7,0007,5008,50010,000
Баянзүрх зах6,5007,0008,50010,0006,500
Бөмбөгөр худалдааны төв6,8007,5008,50010,0007,000
Макс супер маркет6,9008,900
Меркури зах7,5009,50012,000
Номин супер маркет7,3999,29910,299
Таван эрдэнэ зах8,0009,00011,000
Хар хорин зах6,3006,8008,00010,0006,5005,800
Хүчит шонхор зах6,5007,0008,50010,0007,0005,800

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж