Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Айл бүрт энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид дундаа өрнөж буй. Тавгийн идээний хамгийн чухал хэсэг нь хэвийн боов, хонины ууц юм.
“Дэнжийн мянга” дахь “Хүчит шонхор” захыг зорин ууц, үхрийн өвчүү, махны үнэ ханш сонирхлоо."Дэнжийн мянга" захад “Портер” машинуудын тэвшин дээр орон нутгаас зорин ирсэн малчид ууц зарж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах болсон. Энэ жилийн хувьд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн иргэд орон нутгаасаа авчирсан махаа борлуулж байв. Үнийн хувьд ууцны хэмжээнээс хамаараад янз бүр байх аж. Хонины ууц дээд тал нь 380 мянган төгрөг байгаа бол дундаж хэмжээтэй ууцны үнэ 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн чанасан үхрийн өвчүү 200 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.
Махны дундаж үнэ
Хүснэгт 1. Нэг кг мах, махан бүтээгдэхүүний үнэ.
Байгууллага | Хонины мах, ястай | Хонины мах, цул | Үхрийн мах, ястай | Үхрийн мах, цул | Адууны мах, ястай | Ямааны мах, ястай |
---|---|---|---|---|---|---|
Барс худалдааны төв | 7,000 | 7,500 | 8,500 | 10,000 | ||
Баянзүрх зах | 6,500 | 7,000 | 8,500 | 10,000 | 6,500 | |
Бөмбөгөр худалдааны төв | 6,800 | 7,500 | 8,500 | 10,000 | 7,000 | |
Макс супер маркет | 6,900 | 8,900 | ||||
Меркури зах | 7,500 | 9,500 | 12,000 | |||
Номин супер маркет | 7,399 | 9,299 | 10,299 | |||
Таван эрдэнэ зах | 8,000 | 9,000 | 11,000 | |||
Хар хорин зах | 6,300 | 6,800 | 8,000 | 10,000 | 6,500 | 5,800 |
Хүчит шонхор зах | 6,500 | 7,000 | 8,500 | 10,000 | 7,000 | 5,800 |