Сайхан хүүхнүүдээ авчрахыг элчин сайдуудаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Сайхан хүүхнүүдээ авчрахыг элчин сайдуудаас хүсэв

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони гадаад орнуудын элчин сайд нараас үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээ Италид авчрахыг хүсчээ. Милан хотноо болсон дипломатуудын уулзалт дээр тэр энэ хүсэлтээ гаргасан гэж AFP мэдээлэв.
“Удахгүй ч байсан хамаагүй сайхан бүсгүйчүүдээ бидэнд авчраач. Бид нар л тэдний гоо сайхныг үнэлж чадна. Бид чинь өмнөдийнхөн” гэж Италийн  ерөнхий сайд хэлжээ. Харин Миланд цугларсан элчин сайдууд ба бизнесменүүд 73 настай Сильвио Берлусконийн үгийг хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй.
Берлускони  хөөрхөн бүсгүйчүүдэд хөл алдардгаараа алдартай. Италийн парламентад олон сайхан хүүхнүүд суулгахын төлөө тэр байлаа. Улстөрч Ижил боломжийн сайд гэдэг  жендерийн суудалд Мара Карфанья гэдэг моделийг 2007 онд суулгаж байв. Эхнэргүй бол Маратай сууна гээд бас дуулиан гаргаж байлаа. Өнгөрсөн жил тэрээр насанд хүрсний өдрөөр нь залуу охин дээр очоод бас л дуулиан гарган эхнэрээсээ салахаар болсон юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж