Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ | News.MN

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан 430 депутат Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.  

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

 Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.  Тэр цагаас хойш 27 он улираад байна.

Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.

Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.

Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хүсэхийг хүсэж байна.

Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.

Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.

Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                             МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Намын гишүүн 2019-01-13 202.179.26.20

Энхболд дарга төрийн төвшин нурууг харуулсан сайхан хүн шүү. Энэ хүнийг хараад сэтгэл уужиодаг.Ттөрд намдаа хийдгээ хийсэн. Одоо нэр төртэй УИХ-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй. Танд аз жаргалыг хүсье

Avatar

Зочин 2019-01-13 202.170.80.25

Хурдан зайлж, хүмүүсийн сэтгэл санаа амраагаад өгөөч гуйя

Avatar

Зочин 2019-01-13 73.92.12.67

Буудуулмар

Avatar

ӨНДӨР НАСТАН ДОРЖ 2019-01-13 103.212.118.110

ЭНХБОЛД БОЛ АРГАГҮЙ УУЖИМ ТАЙВАН СЭТГЭЛТЭЙ, УХААНААР, УГААР НЬ БОДОЖ ШИЙДДЭГ, ТӨРИЙН НОЁН НУРУУ БОЛСОН УДИРДАГЧ ГЭДГЭЭ УЛАМ ТОД НОТЛОН ХАРУУЛЖ, ТӨРИЙН ХҮНИЙ БУУРЬ СУУРЬ ЗААЖ, ЭРГҮҮ ХӨӨРГӨН МАЛНУУДАД БАЙХ, СУУХ ГАЗАРГҮЙ БОЛТОЛ НЬ ТЭВЧЭЭР ЗААН САЙХАН ҮЛГЭР ҮЗҮҮЛЛЭЭ. ТАНД БАЯРЛАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-01-13 66.181.185.46

z**l chi muu hujaa

Avatar

zocnin 2019-01-13 69.76.229.35

CNI ARD TUMENDEE ZURAG BIOLJ HARAGDAHIIG HUSLEH TUSAM ARD TUMNII UUR HILEN DURGUITSLIIG BUR IHEER HURGEH UMDAA NUDEND HARAGDAH TUSAM BUR IH DURGUI ZEVUU 2 IIG ZEREG ZEREG HURGEH UM HULGACNAAAAAAAA

Avatar

зочин 2019-01-13 139.5.217.122

энэ энхболд гэдэг хүнийг харахаар шал дургүй хүрэнд бхийн бүүр цайцан иёих нүүр гэж бхгүй хүн яаж ингэж язартоаа таргалж хагартлаа баяжманаа яг үнэнээр нь тайлагнёихаач ард түмэндээ тэгвэл бодож үзье түүнээс биш тарган хулгайч луйварчин харагдаад бхийм да

Avatar

А 2019-01-13 113.154.64.245

Элбэгээгийн news.mn Энколддоо зориулж мэдээ оруулаад, өөрсдөө магтуу сэтгэгдэл бичээд л хаха… Далд орноо та нар!!!

Avatar

zochin 2019-01-13 103.229.122.112

tanay manan shaachikhaad baykhad yaji tegsh duuren amidrakh we dee

Avatar

Зочин 2019-01-13 66.181.161.23

Harah tsarainii hujaa

Avatar

Зочин 2019-01-13 66.181.161.23

p***a z**l mongoliin turuus

Avatar

жанхуу ухна ми 3 огцор 2019-01-13 43.242.243.104

Огцруулж зайлуулах бол Жанхуу Ухна Ми 3-г аль алиныг нь огцруулья. Ганц МИ-г зайлуулаад Жанхуу Монголын хаан болно гэж сэрүүн зүүдлээд байна уу? Оркуудын бөөс жанхууг баянхонгорын орк малууд, яармагийн дебилүүд, шоронгийн хадаасуудаас бүрдсэн босоо хөх ягааныхаас өөр дэмжих хүн байхгүй. Жанхуугийн асуудлыг нэн даруй УИХ-д импичмент үзүүлэх байдлаар оруулж ирээд огцруулах хэрэгтэй!!! Үхсэнээ хийгээд үлбэгэнээд айгаад байдаг юм бэ!!! Жанхууг огцруулах хангалттай олон үндэслэл гарч ирсэн, хуулийн м

Avatar

Зочин 2019-01-13 66.181.184.173

Чи энхбаярын цолмон уу, үгүй юу?

Avatar

Зочин 2019-01-13 202.126.89.82

Энхболд зайлаад өг наад мэндчилээгээр чинь иргэдийн амьдрал дээшлэх үү тээ. Мэндчилгээ чинь хэрэггүй гээд бхад болиоч. Бид тайван амьдармаар бна

Avatar

Зочин 2019-01-13 202.9.42.90

Нөгөө шударга явдлын төлөө амиа ч өгөхөөс хайрлахгүй гдг ухна гуай ждү хулгайчдаа үхэн хатан өмөөрөөд үлдээлээ. Талбаы дээр жагсагчид одоо тэдний төлөө тэмцээч!!! Ганц хүнийг барьж идэх гээд бөөн мөнгө зарцуулж шоудаж бснаас утаандаа хандивлаж хүүхдийн эмнэлэг цэцрлэг бариулаач!! Одоо ард түмэн жанхуу ухна 2г ямар худалч ямар шударга бус ямар жүжигчинг ойлгож эхлээ байлгүй дэ тэнэг л биш бол

Avatar

Зочин 2019-01-13 202.9.42.90

Тан шиг ноён нуруутай уужуу сэтгэлтэй, мэдлэг боловсролтой наадах цаадахаа ойлгодог зөөлөн сэтгэлтэй жинхэнэ улс төрч монголд маш их хэрэгтэй бн. Таныг зайлуулснаар монголд удкү дарангуйлал, бүх юмыг хүчээр айлгасан өс санаж хөмхий зуусан хөисөг зангидсан жанхуу ухна мэдрэл батзандан оюунэрдэнэ мэтийн дуракууд гарч ирнэ гэхээс айж бн улсаа өрөвдөж бн олон улсад монголын нэр төр шалбаагтаа ортол унана харж л байгаарай

Avatar

Зочин 2019-01-13 64.119.16.124

алдах юмгүй болсон ард түмэн лав л шинэ хүнд итгэнэ шүү дээ

Avatar

Зочин 2019-01-13 202.9.43.89

Монголын ард тумэн гэх харанхуй мунхаг хумуус ингэж л эх орноо ялуулж байна шуу дээ энхболдыг зайлуулж аваад юугаа алдаж бас ур хойчдоо гай тарих гэжбайгаа бол явж явж энэ миеэ ер нь хулгайч нар дундаа хамгийн гайгуй хулгайч нь аа

Avatar

Зочин 2019-01-13 202.9.43.89

Монголчууд ингээд санаа нэгдээд нэг хунийг ошиглоод дайрахаараа дандаа нэг улс орондоо том гай гарз авчирдаг
Юм 90 онд батмонх цэдэнбал шиг хуний адаг бузар хун хогнууд алга гээд нийтээрээ ошиглож хэдэн шижигнэсэн сайхан хулгайчид хамаг онготэй оодтэйгээ унэгуй шахам цолмуулсэн 7.1 нд чухам ард тумэнээрээ сухийн талбайг дуургэж байгаад элбэгээ баярцогтыг засагт оруулахгуй бол а**а пиздаа шатаана пиздаа гэээд боон юм болсон дараа нь яасан оюутолгойгоо баярцогтын гуляш болгоод ялсан монголын ард

Avatar

Зочин 2019-01-13 104.143.92.254

hogiin hulgaich hotiig tam bolgosnoo harj baina uu. ene utaa, gazriin bohirdol bugd chamaas ehtei. ger horoolloor yav. emnelguudeer yav. ineeh zuil yu ch baihgui

Avatar

Зочин 2019-01-13 43.242.243.206

НҮҮР ЦАРАЙГАА ХАМАГ ГОЁ ДЭЭРЭЭ ТАВЬСАН БАЙГАА ДЭЭРЭЭ БАЯРТАЙ .

Avatar

Зочин 2019-01-13 202.21.120.170

ХУДЛАА ИНЭЭХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ….ЧАМАЙГ БИД НАР ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧТЭЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХҮН ГЭЖ ОЙЛГОСОН ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙ УХААН САНААНААС ХЭЗЭЭ Ч АРИЛШГҮЙ…..

Avatar

Зочин 2019-01-13 149.167.33.143

ГЭНЭН МОНГОЛЧУУД БИД МИ ОВОГТЫГ ЗАЫЛУУЛААД САЙХАН БОЛНО ГЭСЭНДЭЭ БИШ ХАРИН ТЭР ҮЛДВЭЛ МОНГОЛЫГ ЖИНХЭН ХАРАНХУЙ ТОГОО ХӨМРӨНӨ ГЭЖ АЙСАНДАМ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ ДХА. МӨН ТЭР ХИЙСЭН ОЛОН ГЭМТ ХЭРЭГТЭЭ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЖ ЖААХАН Ч ШЭСЭН ШУДАРГА ЁС ЯЛАГ ГЭСИЙМ АА

Avatar

ард түмэн 2019-01-13 139.5.217.122

энэ олон жилд монголын ард түмнийг сайхан аиьдруулах чинь яасийн харин ч эсрэгээрээ хар нүх рүү хийж бга биз дээ Энхболд хужааг бга цагт монгол өөдлөхгүй нь тодорхой харагдлаа

Avatar

Irgen 2019-01-13 66.181.181.31

Zailaachee z**l

Avatar

Зочин 2019-01-13 103.229.120.156

ЭНЭ х***а БАС ДАЛД САНААГАА ЗЭВҮҮН ГАРГАЖ БАЙНА. "ҮНДЭСТНИЙ НЭГДМЭЛ ЭВ ЭЕИИГ" ГЭХИЙГ " НЭГДМЭЛ ҮНДЭСТНИЙ ЭВ ЭЕИЙГ " ГЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГТ БАЙГАА МОНГОЛ Ч БАЙ, ХЯТАД НЬ Ч БАЙ НЭГДМЭЛ НЭГ ҮНДЭСТЭН ГЭЖ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА! Монголчуудаа, анхаарлаа сулруулж болохгүй шүү!

Avatar

М.ЭНХБОЛД ХОЛ ОЧИЖ ХОГ ДЭЭР х**.ОГЦОР 2019-01-13 59.153.115.85

М.Энхболдын авилгал, газар, лиценз худалдсан, Төрийн албан тушаалыг Намын нэрээр зарсан БУЗАР МӨНГӨӨР тансаглаж амьдарч байгаа чиний үр хүүдүүд Монголын жирийн иргэд залуучуудаас ичиж амьдар. Яаж хоолойгоор нь хоол давж, бузар мөнгөөр ГАДААД ДОТООДОД тансаглаж яваа зураг хөргөө олон нийтийн сүлжээнд тавьж чАдаж байнаа. БУЗАР. ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭЭ. ЮМ ЭРГЭДЭГ ЮМ…

Avatar

Зочин 2019-01-13 202.179.24.201

Ждү нь ч адилхан.

Avatar

Зочин 2019-01-13 64.119.27.95

Юу солиороод байгаа юм бэ хурдан зайл

Avatar

Amar 2019-01-13 202.179.26.14

Одоо бол энэ Энх60лдын үгэнд итгэхэд болохгүй зүйл алга.

Avatar

ГҮДБАЙ МИЕЭ !!! ХА ХА ХА !!! 2019-01-13 202.126.89.247

ТА БУШУУХАН ЯВЖ ҮЗ ДЭЭ !!! ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ !!!

Avatar

Arai 2019-01-13 150.129.141.155

Hurelsuhee umnii une useed bn yahoo chamaig odoo

Avatar

төмөр замыг хэргийг шийд 2019-01-13 185.165.168.229

улсыг онц их хөрөнгөөр хохироосон төмөр зам гэх хэргийг яаралтай шийдэхийг шаардаж байна.

Avatar

Зочин 2019-01-13 103.212.117.96

Хар масс буюу энгийн иргэд хэн нь дайсан, хэн нь журмын нөхөр болохоо ялгах чадвар тун тааруу гэж үздэг нь ортой бололтой. Хуйлраад л давхиад байх юм.. Одоо М.Энхболдыг хөөгөөд, араас нь АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй төрд шударга зүтгэж байгаа хууль хяналтын удирдлагыг солиод, хууль хүчний байгууллага энэ амь нь тэмцээд байгаа амьтадын эздийн гарт бүрэн орох төлвөлөгөө нь хэрэгжих эхэллээ. ОДОО ҮЙМЭЭН ДЭГДЭЭГЭЭД БАЙГАА ЖДҮ-ЧДИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХГҮЙ БОЛ УИХ ТАРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН БАЙНА

Avatar

Төр 2019-01-13 202.9.42.238

Энхболд даргад баяр хүргэж цаашдын ажилднь амжилт хүсье. Та төрт ёс хууль зүйг дээдлэн тууштай тэвчээртэй байж хат суусан эр хүн шиг байгаа чинь төрийн хүнд байвал зохих эрхэм чанарыг харуулж чадлаа.

Avatar

Mo 2019-01-13 202.179.4.182

UIH-iin darga hun Undsen huuliin udur mendchilgee devshuulj baina. Yu ni bolohgui baina. Suudlaasaa buuh asuudal tusdaa. Yerunkhii said maani nileen olon hun sociald hulsuljee dee

Avatar

МО ЛУУХААН Л ДЭМЖИЖ БАЙНА !!! ХА ХА ХА !!! 2019-01-13 202.126.89.247

МО ГЭЖ х***а Л ДЭМЖИЖ ДЭЭ !!! х***а ХУЖААДАА ХАЙРТАЙ !!! ХА ХА ХА !!! ПЕДЕРАСТ !!!

Avatar

иргэн 2019-01-13 202.179.25.132

юун Мэндчилгээ энэ тэр вэ зүгээр үтэр түргэн Суудлаа тавьж өг МЭнхболд үнэхээр муухай харагдаж байна Өөрий чинь энэ Уйвайгүй үйлдэл үнэхээр Муухай харагдуулж байна

Avatar

иргэн 2019-01-13 112.72.12.3

Та зайлаагуй цагт монголчууд хэзээ ч уудлухгуй

Avatar

Зочин 2019-01-13 202.179.24.201

Энэ зайлаад л өөдөлчихнө гэж бодож байна уу. Их гэнэн байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж