ХАНШИЙГ ӨСГӨЖ БУЙ МАН-ЫН ХЯМРАЛ

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

ХАНШИЙГ ӨСГӨЖ БУЙ МАН-ЫН ХЯМРАЛ

ХАНШИЙГ ӨСГӨЖ БУЙ МАН-ЫН ХЯМРАЛ

Ноён “ногоон”-ы төгрөгтэй харь­цах ханш сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй чангарч  нэг ам.доллар 2666 төгрөгтэй тэнцлээ.

Ам.долларын өсөлтийг Монголбанкны зүгээс "Дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар  ханш өсөж байгаа. 174 оронд судалгаа хийж үзэхэд  142 улсад ханшийн өсөлт гарсан. Бид боломжоороо ажиллаж байгаа. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Бид боломжоороо интервенц хийж байгаа. Он дуустал нийтдээ тэрбум ам.доллар орчим интервенц хийгдэхээр байна" гэдгийг өнгөрсөн сард хэлсэн.

Харин Сангийн яамны зүгээс ноён долларын өсөлтөд санаа зовж байгаа зүйл алга. Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатараас тодруулах гэсэн боловч "Ам.долларын өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу" гэдгээс өөр хариулт хэлээгүй.

Долларын ханш цаашдаа ч өссөөр байвал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эдийн засагчид сануулж буй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар төгрөг үнэгүйдвэл дотоодын болон импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үйлдвэрлэгчдээр үл зогсон иргэдийн амьдралд хүндээр тусах юм. Ийнхүү валютын ханш өссөөр байхад МАН сандал суудлын зодооноо үргэлжлүүлж,  дотоод хэрүүлээ нийгэмд хүртэл халдааж байна.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж