Хар арьстнууд 70 жилийн дараа цагаатгагджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

Хар арьстнууд 70 жилийн дараа цагаатгагджээ

АНУ-д 1949 онд арьс өнгөөр ялгаварлах үзэл дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. “Грувландын дөрвийн хэрэг” бол арьс өнгөөр ялгаварлах үзлийн нөлөөгөөр цагаан арьстнуудын зохиосон зохиомол хэрэг хэмээн үзэн тэдэнд ийнхүү нөхөн өршөөл үзүүлэхээр болжээ.

Хар арьстнууд 70 жилийн дараа цагаатгагджээ

АНУ-ын Флорида мужийн Лэйк дүүрэгт одоогоос 70 жилийн өмнө буюу 1949 онд хүчингийн хэрэгт гүтгэгдсэн дөрвөн хар арьст иргэнийг нөхөн цагаатгажээ. Тэдний хэрэг АНУ-ын түүхнээ “Грувландын дөрвийн хэрэг” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Тухайн үед 17 настай байсан өдгөө 87 настай хохирогч гэх эмэгтэй дээрх дөрвөн иргэнийг нөхөн цагаатгах шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан ч Флорида мужийн шинэ захирагч Рон ДеСантис болон мужийн шүүхийн зөвлөлийн бүх гишүүд санал нэгтэйгээр дэмжиж тэднийг хэлмэгдсэн болохыг зарлан цагаатгах шийдвэрийг гаргасан байна. Уг нь 2017 онд Флорида мужийн төлөөлөгчдийн танхим энэ хэргийг хэлэлцэж хэлмэгдэгсдийг цагаатгаж, ар гэрийнхнээс нь уучлалт гуйх шийдвэр гаргаж байсан ч тухайн үед мужийн захирагч байсан Рик Скот үүргээ биелүүлээгүй аж.

АНУ-д 1949 онд арьс өнгөөр ялгаварлах үзэл дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. “Грувландын дөрвийн хэрэг” бол арьс өнгөөр ялгаварлах үзлийн нөлөөгөөр цагаан арьстнуудын зохиосон зохиомол хэрэг хэмээн үзэн тэдэнд ийнхүү нөхөн өршөөл үзүүлэхээр болжээ.

Флорида мужийн Лэйк дүүрэгт 17 настай цагаан арьст охин өөрийгөө хүчиндүүлсэн хэмээн цагдаад мэдэгдэж Эрнест Томас, Чарльз Гринли, Уолтер Ирвинг, Самуэл Шеперд нарын дөрвөн хар арьст эр энэ хэргийн сэжигтнээр татагдсан байна. Цагдаа нар тэдний гурвыг нь барьж чадсан ч Эрнест Томас оргон зугтжээ. Удалгүй Эрнест Томасыг эрлийн багийнхан модны доор нуугдан унтаж байхад нь олж 400 гаруй удаа буудан хороосон байна. Эрлийн багт 1000 гаруй цагаан арьст эрчүүд нэгдсэн байсан гэж тухайн үеийн хавтаст хэрэгт тэмдэглэжээ.

Үүний дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарч дээрх дөрвөн залуу ийм хэрэг үйлдээгүй гэдэг нь нотлогдсон ч эмнэлгийн дүгнэлтийг хэрэгсэлгүй Гринлид бүх насаар нь хорих ял, нөгөө хоёрт нь цаазын ял оноосон юм. Энэ хэргээс үүдэн цагаан арьстнуудын дунд хөдөлгөөн өрнөж хар арьстнуудын амьдардаг хороолол руу дайран гэр орныг нь галдан шатааж эхэлжээ.

1951 онд АНУ-ын дээд шүүх анх удаа Африк гаралтай шүүгчтэй болж Тургүүд Маршалл гэх хар арьст эр шүүгчээр томилогдон давж заалдсан Ирвин, Шеперд нарын хэргийг дахин шүүхээр болсон байна. Шүүх хурал болох өдөр Шеперд, Ирвинг хоёр шоронгоос шүүх рүү явах замд оргох оролдлого хийсэн хэмээн дүүргийн цагдаа тэднийг бууджээ. Шеперд газар дээрээ амь үрэгдэж, Ирвинг хүзүүндээ шархадсан ч түүнийг хар арьстай гэх шалтгаанаар эмнэлэг хүлээж аваагүй байна.

Ирвингийг үргэлжлүүлэн хорьж тэр давж заалдах хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байсан ч цагаан арьст шүүгчид түүний хүсэлтийг огт хүлээж аваагүй юм. Ингээд 1968 онд өршөөлийн хуулиар суллагдсан Ирвинг жилийн дараа өөд болсон гэдэг.Бүх насаараа хоригдох ялтай байсан Гринли 1960 онд өршөөгдөн, 2012 онд зуурдаар нас барсан байна.

эх сурвалж:NBCNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж