МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүн амиа алдав /2001.01.14/ | News.MN

МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүн амиа алдав /2001.01.14/

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүн амиа алдав /2001.01.14/

1926.01.20 Аливаа яам, тамгын газрын түшмэлүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гаргав.

1931.01.19 Улсын XIV бага хурал хуралдав.

1933.01.20 Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заажээ.

1935.01.15 Баргын морьт цэргүүд ба Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзлэв.

1951.01.16. Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагдав.

1953.01.16 Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

1957.01.17 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтов. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ. Энэхүү дөрвөн хэсэг газрын нийт хэмжээ нь 335 кв.км, бэлчээрийн өргөн 5-35км ба нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын сүүл хүртэл ашиглахаар болов. Үүний өмнөхөн монголын 100 мянган толгой мал Шилийн голд өвөлжихөөр очсон ажээ.

1958.01.15 Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1958.01.17 “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1964.01.20 БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад  худалдааны төлөөлөгчид 1964 онд хоёр улсын гадаад худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч, Бээжин хотод хоёр улсын Засгийн газар 1964 оны харилцан бараа нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд БНХАУ Монгол Улсад торго дурдан, цемент, химийн үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж болон өдөр тутмын төрөл бүрийн бараа зэргийг нийлүүлэх бол БНМАУ-аас БНХАУ-д морь, өлөн гэдэс болон  арьс, арьсан эдлэл зэргийг нийлүүлэхээр заажээ.

1966.01.15 ЗХУ БНМАУ-ын найрамдал, хамтын ажиллагааны харилцан туслах гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болов.

1967.01.17 БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1976.01.14 Улаанбаатар хотод шинжлэх ухаан, соёлын ордныг нээх ёслол болов.

1993.01.15 Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-л айлчлав. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

2001.01.14 Монгол Улсын Иргэний агаарын тээврийн МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдэв.

2004.01.14-20 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун Хятад улсад албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ёслолд урилгаар оролцов. Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

2012.01.17 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Увсын мафи чад хийчихсэн юм биш үү 2019-01-14 43.228.129.131

Бүлэглэлүүдийн хоорондын тэмцэлийн ул мөр байхаа даа. Отгонбилэгийг устгасанаар Увсын мафи тодорч гарч ирсэн.

Avatar

Зочин 2019-01-14 103.10.21.77

Эрхэм сэтгүүлч Уранцэцэг та гэгээлэг сайхан гарчиг тавьж болохгүй юу. Тэр олон зүйлээс сонгосон гарчигаа хар даа. Ард түмэнд мэдээлэл хүргэх сэтгүүлч нь хүртэл муу муухай талаас нь харж ажиллахаар нээрээ хэлэх ч үг алга даа.

Avatar

Зочин 2019-01-14 103.10.21.77

Эрхэм сэтгүүлч Уранцэцэг та гэгээлэг сайхан гарчиг тавьж болохгүй юу. Тэр олон зүйлээс сонгосон гарчигаа хар даа. Ард түмэнд мэдээлэл хүргэх сэтгүүлч нь хүртэл муу муухай талаас нь харж ажиллахаар нээрээ хэлэх ч үг алга даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж