7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН | News.MN

7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Улиран одож буй энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан хоёр үйл явдал болсон нь жагсаал болон ЖДҮчин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байлаа.

ТӨВ ТАЛБАЙ ЖАГСАГЧИД ӨВӨЛЖӨӨГӨӨ ЗАСАВ

Монголын улс төр хөхөө өвлийн хүйтэнд ч улайсаж байна.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын зохион байгуулсан жагсаал хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд боллоо. М.Энхболдыг огцруулах гол зорилготой энэхүү жагсаалд иргэний үүргээ биелүүлэхээр олон хүн ирсний дотор Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүртэл байлаа. Жагсаалыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр санхүүжүүлсэн үү гэх хардлага ч байв.  Жагсагчид улмаар Сүхбаатарын талбайд өвөлжөө засч, суулт хийж эхэлсэн юм. "Өлсгөлөн зарлах" хүртэл тэмцэл явуулна гэсэн гишүүд өөрсдөө суулт хийсэнгүй харин Төрийн ордон ЖДҮчидээ хамгаалж үлдэх кноп дарлаа.

Ч.УЛААН 7 ДАХЬ УДААГАА САЙД БОЛОВ

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо. Тэрбээр долоо дахь удаагаа сайд болж байгаа бөгөөд энэ нь түүхэн амжилт бололтой. Ч Улааны хувьд МАН-аас МАХН элсээд сайд болж байсан бол МАХН-аас МАН-д элсээд мөн сайд болов. АН, МАН-ын аль ч үед сайдын сэнтийн түшдэг түүнийг гурван төрд нүүртэй хүн гэхэд буруудахгүй. Өдгөө 67 настай тэрбээр сайдаар ажиллаж жилийн хугацаа байна. Түүнчлэн У.Хүрэлсүхийн засагт Ч.Улаанаас гадна хоёр сайдыг чөлөөлөх, томилох асуудал хүлээлттэй хэвээр байгаа юм.

ЖДҮЧИД ЖДҮЧДЭЭ АВЧ ҮЛДЭВ

Олон мянган жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудын асуудал одоо ч дуулиан болсон. ЖДҮ-гээс зээл авсан төрийн албан хаагчид ажлаасаа халагдсан бол УИХ-ын гишүүдийн авсан зээл цэвэр ариун болж хувирав.  Улсын Ерөнхий прокуророос Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа зээл авахдаа зориулалтын бусаар, өрөө дарах, мөнгө угаахад ашигласан байж болзошгүй асуудал мөрдөн шалгах явцад илэрсэн тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн юм. Бүтэн сар гаруй ажлаа хаясан гишүүнд хоёр шөнө дараалан хуралдаж, ЖДҮчидээ авч үлдэх шийдвэр гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн жирийн иргэн биш учраас шалгуулах ёсгүй гэсэн  гишүүд Ц.Даваасүрэнгээс эхлээд олон байлаа. Ийнхүү ЖДҮчин гишүүдээ хамгаалж үлдсэн МАН ямартай ч хонь бүтэн, чоно цатгалан үлдэв.  

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-13 99.203.14.110

Одоохондоо ЖДҮ иин хэдииг шиитгэхгүй гээгүй УИХ ын гишүүнээс түдгэлзүүлэхгүй авч үлдье гэсэн Энхболдын эсрэг тэмцэж байгаа хэдэд үүнээс өөр сонголт үлдээгүй Учир нь энхболдыг огцруулах хурал дээр.энэ 4ын санал дутчихвал энхболдын тал ынхан АН намынхан баасанхүү мэтиин худлаа эрорончидтой ниилээд олонх болж энхболд огцрохгүй болох магадлалтай Хэрэв тэгвэл энхболдыг огцруулах ямар ч гарцгүй болно Энхболд өөрөө огцрохгүй нь ойлгомжтой болсон Иим зорилгоор ч энхболдын даалгавраар прокурор ЖДҮ иинMon

Avatar

Зочин 2019-01-13 202.21.106.169

Хулгайчид бие биенээ их өхөөрдөх юмаа. Энэ бол том хулгайч, тэр бол бага хулгайч, түүнчлэн дөнгөж хулгай хийх аргад суралцаж байгаа гээд л байх юм. Хулгайч бол хулгайч шүү дээ. Жижиг хулгайч нар хорон хаяаа хадарч байдаг. Монгол хэзээ хулгайч нараасаа салах бол.

Avatar

Zochin 2019-01-13 59.153.115.13

Ene hediig avch uldehgui bol diildeh geed baigaa uchraas oilgoh n zuitei baihaa. Miegiin tal ene hediig zailuulchihval yalchih geed uzeed baina shuu dee. Mangasaa darchihval ter hediig orshooson ch yahav geed baigaa um. Zov baihoo.

Er n bol 28 jil iim l yavj irsen. Mass l odoo medej baigaa n ene gej unen baih shuu. Bid ch orovdoltei yavj irsen baigaa biz. n**** gej…

Avatar

Зочин 2019-01-13 103.57.93.231

Odoo l bugd uhaarch seheerch puu paa bolj gene. 28 jil 2 nam mongolin ard tumniig yaduu bailgaj bodlogo yavuulj songuuli bolohoor 5 -10 tsaas guril budaahan ugch sanalig mi avdag uursdigu haan gej bidson baaginuud, dur ni hurvel guilgachind shidej ugdug eh orni hubi hishig nereer mungu taraana, duu ni, ehner ni huuhduud ni gishuuni suudlig uv zalgalmjlan avdag, nu a, nuuts huuhde hurtel gishuun bolgoh gedeg hanashgui shunaltai garuud Mongolin turuur togloj bna., uhaarch seheerch av

Avatar

zochin 2019-01-13 202.179.27.214

teneg muuchai tsaraitai M,Enchbold ogchorrrr

Avatar

Zochin 2019-01-13 139.5.216.62

Ene sait manangiin gar hol bna daa.

Avatar

Зочин 2019-01-13 202.179.31.88

Одоохондоо ЖДҮ иин хэдииг шиитгэхгүй гээгүй УИХ ын гишүүнээс түдгэлзүүлэхгүй авч үлдье гэсэн Энхболдын эсрэг тэмцэж байгаа хэдэд үүнээс өөр сонголт үлдээгүй Учир нь энхболдыг огцруулах хурал дээр.энэ 4ын санал дутчихвал энхболдын тал ынхан АН намынхан баасанхүү мэтиин худлаа эрорончидтой ниилээд олонх болж энхболд огцрохгүй болох магадлалтай Хэрэв тэгвэл энхболдыг огцруулах ямар ч гарцгүй болно Энхболд өөрөө огцрохгүй нь ойлгомжтой болсон Иим зорилгоор ч энхболдын даалгавраар прокурор ЖДҮ иин

Avatar

Зочин 2019-01-13 149.167.33.143

НЭМЭХ ХАСАХЫН ТЭНЦВЭРИЙН ХУУЛИАР ХОНЬ БҮТЭН ХЭР НЬ ЧОНО ЦАТГАЛАН БАЙХ БОЛОМЖГҮЙ ХАА НЭГТЭЭ ХАСАХ ГАРАХ УЧИРТАЙ ТЭР НЬ УЛАМЖЛАЛААРАА АРД ТҮМЭН Л БИЗ ДЭЭ ТИЙМ ЭЭ. ТЭГЭХЭЭР ТЭР 2-БГ Л НИЙЛҮҮЛЭХ УЧИРТАЙ ШҮҮ

Avatar

Amar 2019-01-13 202.179.26.14

Элбэгховдогийн энэ сайтынхан одоо болиоч ээ.Би л лав энэ улиралд Элбэгховдогийн Өдрийн сонинг захиалаагүй.Иргэддээ ингэхийг уриалж байна.

Avatar

Ж 2019-01-13 202.21.106.109

ЖДҮ юугаараа ноцтой вэ гэвэл сайд нар ерөнхий сайд бүгд оролцсон зохион байгуулалттай хэрэг . Ийм дээрэлхүү засгийн газар урьд өмнө байгаагүй. Захаас нь шалгая гэхээр шударга ёс ярисан өдөрт хэдэн удаа дүрээ хувиргаж чаддаг нөхдүүд эсрэг кнопоор боломжийг нь хаагаад…

Avatar

Зочин 2019-01-13 103.212.117.96

Хар масс буюу энгийн иргэд хэн нь дайсан, хэн нь журмын нөхөр болохоо ялгах чадвар тун тааруу гэж үздэг нь ортой бололтой. Хуйлраад л давхиад байх юм.. Одоо М.Энхболдыг хөөгөөд, араас нь АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй төрд шударга зүтгэж байгаа хууль хяналтын удирдлагыг солиод, хууль хүчний байгууллага энэ амь нь тэмцээд байгаа амьтадын эздийн гарт бүрэн орох төлвөлөгөө нь хэрэгжих эхэллээ. ОДОО ҮЙМЭЭН ДЭГДЭЭГЭЭД БАЙГАА ЖДҮ-ЧДИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХГҮЙ БОЛ УИХ ТАРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН БАЙНА

Avatar

УЛААН НЯМДОРЖ НАР ХИЧНЭЭН Ч УДАА СААД ХИЙГЭЭД ЭНЭ УЛС ХӨГЖИХГҮЙ Л БАЙНА ШДЭЭ ***р**д АА??? 2019-01-13 58.108.110.54

ЭНЭ ***р**д ХООРОНДОО ЖҮЖИГЧИЛСЭН УУЧЛАЛТ ГУЙГААД ДУУСАХ НЬ… УГТАА БОЛ ЭНЭ ***р**д ЖДҮ ИДСЭНДЭЭ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ГУЙЛГАЧИН ШИГ ЯДУУ АМЬ ЗУУЛГАЖ БАЙГААДАА, АМДОЛЛАРЫН ХАНШ СУГА ӨССӨНДӨӨ, БЭНЗИН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ СУГА ӨССӨНД, ШОРОО ОВООЛЖ МАЙДАР ТАВХАЙ ШАВСАНДАА, УТААГААР УГААРТУУЛЖ БАЙГААДАА АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙЖ ОГЦОРЧ ЗАЙЛАХ ЁСТОЙ АТАЛ А ХУЛГАЙЧ Б ХУЛГАЙЧААС УУЧЛАЛТ ГУЙГААД УЛС ОРОН ХӨГЖИХ УУ?!

Avatar

irgen 2019-01-13 139.5.219.237

Shudargaar 4 jduchin gishuunee shalguulchihaj chadahgui bga Khurelsukhiig tsaashid ard bidnii tuluu ajillana gj yaaj itgeh ve???Ene bol ulger gedgiig oilgolooo.Uun deer yagaad shudarga unenii tuluu temtsegch gj uursdiiguu nerleed bga Oyun-Erdene terguutei nuhduud duugai bn ve??? Bas l hudalch, hulgaich nar.Ikh hural, zasguin gazar bugd tarah boljee.Tgd nootoi nuhduud prokuroor shalguulah shaardlagatai bn daa.

Avatar

Тулга 2019-01-13 202.9.42.238

Бүлэглэн зохион байгуулалттайгаар ард түмний боломжийг хулгайлсан хүрэлсүхийн засгийн газрыг хулгайч нарын засгийн гзаар гэхээс өөр юу гэхэв дээ. Их хурлын тусгай хяналтын хороо хулгай хийснийг дэмжиж дахин хулгай хийх боломж олгож их хурал түүнийг баталгаажуулсныг хулгайч нарын их хуралгэхээс өөр юу гэх вэ. Төрийн ордон хулгайч нарын оромж шившигийн хөндий болжээ.

Avatar

Зочин 2019-01-13 103.57.93.163

ЖДҮ Г ЧИНЬ БАГА ХУЛГАЙ . ЭНЭ ЧИНЬ ЮУ Ч БИШ Л ГЭЭД ШУДАРГЫН ТУЙЛ ГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЭД БГАА ГИШҮҮД ЯРИАД БАЙНА ШДЭЭ ..ЭНЭ ЧИНЬ ХАМ ХЭРЭГ ХИЙСЭН ХУЛГАЙЧИДТАЙ АГААР НЭГ ҮЙЛДЭЛ Ш ДЭЭ ..ГЭТЭЛ ҮҮНИЙГ БАГА ХУЛГАЙ ГЭЭД БАЙНА ДАА … ЭНХБОЛДТОЙГОО Ч ЖДҮЧИДТЭЙГЭЭ Ч ШУДАРГА ГИШҮҮД ГЭЭД БАЙГАА НӨХӨД АДИЛ ТЭМЦМЭЭР ЮМ …. БИДНИЙ ТӨЛӨӨ ГЭХЭЭР НЭГ Л ҮНЭМШИЛ МУУТАЙ БОЛООД БАЙНА ..ЭНЭ 5 ЫН ХАНДЛАГЫГ ХАРАХАД

Avatar

УБ хотын иргэн 2019-01-13 192.82.65.180

Улаан сайд яагаад тэтгэвэртээ гарахгүй байгаа билээ. Манай улсын хууль эрэгтэй 66 биздээ. Нас Хэтэрсэн байна ш дээ. Ямар ноёнд үйлчилдэг гар хөл вэ, сайн улс төрч гэж хэзээ ч дуулдаж байгаагүй. Тэгэхээр хамгийн сайн "зарц" бололттой.

Avatar

ЖДУ ба төмөр замд алдагдсан 250 сая долларны хэрэгүүд 2019-01-13 202.9.43.88

Х.Баттулга М.Энхболд У.Хүрэлсүх гурав сайн нягталж судлаж чадвал нэг тэрэгний дугуйнууд. Нэг хүнийг сугалж ирээд шударга ёс шаардах нь тэнэглэл. Л.Оюун-Эрдэнэ Аюурсайхан нараас М.Энхболдыг огцруулсаны дараа төмөр замын 250 сая доллар ерөнхий сайдын ахын ЖДУ-н зээлийн асуудлыг сөхөж шаардлага тавигдана гэсэн хүлээлт байгаа. Үнэхээр төрөөс хулгай ч нарыг шударгаар зайлуулж чадвал та нарыг ард түмэн хүрээлнэ.

Avatar

Битгий ш** 2019-01-13 202.126.89.15

ЖДҮ гэдэг мэдээллээр битүү бөмбөгдөж ард түмний тархийг угаах гэж их оролдох юмаа танай хөгийн МАНАНгийн сайт. МАНАНг эхлээд буулгаж байвал ЖДҮ бол жижиг асуудал. Ядаж л эргэн төлөгдөж мөнгө нь олдох боломжтой. Харин МАНАНгийн идсэн уусны хажууд усны дусал шүү.

Avatar

Зочин 2019-01-13 64.119.16.194

Tumur zamiin 800-n terbumiin hulgain hajuud neeree l usnii dusal l yum daa

Avatar

зочин 2019-01-13 64.119.25.57

Муу хүний дуу их гэдэг сэн одоо ч эсрэг болсон юм байх даа. Одоо л амь тасрах гээд байгаа юм шиг л яг одоо огцор гээд байх юм. Бодвол их л сандарсан улсууд ийм байдагсан. Жаахан удвал шоронд орох болзол хангачихсан хэрэгтнүүд шиг л энэ МАН-н хэд

Avatar

Зочин 2019-01-13 182.160.3.6

Батзандан…….. нар их сүржигнэх юмаа. Даруу томоотой Энхболдыг элэг барьж байна. Жэнко болон …..бусад том хэргийн эсрэг жагсах зориг зүрх Батзандан Оюунэрдэнэ ……… нарт байгаа болов уу? Жэнко нарын эсрэг жагсах зүрх нь хүрэх болов уу? Ганцхан хүний эсрэг сүржигнэх хэрэггүй ээ? Жэнко Баатар Оюунэрдэнэ Хүрэлсүх ….. нар мафи гэж ярьж байна.

Avatar

Zochin 2019-01-13 64.119.20.84

Hurelsuh hudlaa shudarga es yariad iu ch hihgui hii surjigneed ard tumnii setgehuigeer toglood bh ium

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж