7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Хуучирсан мэдээ: 2019.01.13-нд нийтлэгдсэн

7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

7 хоногийн тойм: ХОНЬ БҮТЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Улиран одож буй энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан хоёр үйл явдал болсон нь жагсаал болон ЖДҮчин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байлаа.

ТӨВ ТАЛБАЙ ЖАГСАГЧИД ӨВӨЛЖӨӨГӨӨ ЗАСАВ

Монголын улс төр хөхөө өвлийн хүйтэнд ч улайсаж байна.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын зохион байгуулсан жагсаал хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд боллоо. М.Энхболдыг огцруулах гол зорилготой энэхүү жагсаалд иргэний үүргээ биелүүлэхээр олон хүн ирсний дотор Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүртэл байлаа. Жагсаалыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр санхүүжүүлсэн үү гэх хардлага ч байв.  Жагсагчид улмаар Сүхбаатарын талбайд өвөлжөө засч, суулт хийж эхэлсэн юм. "Өлсгөлөн зарлах" хүртэл тэмцэл явуулна гэсэн гишүүд өөрсдөө суулт хийсэнгүй харин Төрийн ордон ЖДҮчидээ хамгаалж үлдэх кноп дарлаа.

Ч.УЛААН 7 ДАХЬ УДААГАА САЙД БОЛОВ

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо. Тэрбээр долоо дахь удаагаа сайд болж байгаа бөгөөд энэ нь түүхэн амжилт бололтой. Ч Улааны хувьд МАН-аас МАХН элсээд сайд болж байсан бол МАХН-аас МАН-д элсээд мөн сайд болов. АН, МАН-ын аль ч үед сайдын сэнтийн түшдэг түүнийг гурван төрд нүүртэй хүн гэхэд буруудахгүй. Өдгөө 67 настай тэрбээр сайдаар ажиллаж жилийн хугацаа байна. Түүнчлэн У.Хүрэлсүхийн засагт Ч.Улаанаас гадна хоёр сайдыг чөлөөлөх, томилох асуудал хүлээлттэй хэвээр байгаа юм.

ЖДҮЧИД ЖДҮЧДЭЭ АВЧ ҮЛДЭВ

Олон мянган жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудын асуудал одоо ч дуулиан болсон. ЖДҮ-гээс зээл авсан төрийн албан хаагчид ажлаасаа халагдсан бол УИХ-ын гишүүдийн авсан зээл цэвэр ариун болж хувирав.  Улсын Ерөнхий прокуророос Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа зээл авахдаа зориулалтын бусаар, өрөө дарах, мөнгө угаахад ашигласан байж болзошгүй асуудал мөрдөн шалгах явцад илэрсэн тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн юм. Бүтэн сар гаруй ажлаа хаясан гишүүнд хоёр шөнө дараалан хуралдаж, ЖДҮчидээ авч үлдэх шийдвэр гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн жирийн иргэн биш учраас шалгуулах ёсгүй гэсэн  гишүүд Ц.Даваасүрэнгээс эхлээд олон байлаа. Ийнхүү ЖДҮчин гишүүдээ хамгаалж үлдсэн МАН ямартай ч хонь бүтэн, чоно цатгалан үлдэв.  

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж