Трампыг Оросын талд ажиллаж байгаа эсэхийг шалгаж байжээ | News.MN

Трампыг Оросын талд ажиллаж байгаа эсэхийг шалгаж байжээ

Трампыг Оросын талд ажиллаж байгаа эсэхийг шалгаж байжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын талд ажиллаж байж магадгүй гэх сэжиг ХМТ-ны удирдлагуудад болон тагнуулуудад бүр 2016 онд түүний сонгуулийн кампанит ажлынх нь үеэр төрж байсан ч тухайн үед итгэлгүй байсан учраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлэх тохиромжтой үеийг хүлээж байсан гэв.

Трампыг Оросын талд ажиллаж байгаа эсэхийг шалгаж байжээ

АНУ-ын дотоодын тагнуулын төв байгууллага болох Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ дарга Жеймс Комиг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны тавдугаар сард огцруулсан билээ. Дарга нь огцорсны дараагаар ХМТ-ны ажилчид ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ашиг сонирхолд нийцүүлсэн бодлого явуулж байгаа эсэхийг шалгаж байсан тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын талд ажиллаж байж магадгүй гэх сэжиг ХМТ-ны удирдлагуудад болон тагнуулуудад бүр 2016 онд түүний сонгуулийн кампанит ажлынх нь үеэр төрж байсан ч тухайн үед итгэлгүй байсан учраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлэх тохиромжтой үеийг хүлээж байсан гэв. Тухайн үед Ардчилсан намынхан Жэймс Комиг албан тушаалаас нь буулгасан нь шударга ёсонд саад хийсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж энэ асуудлыг дахин шалгах хүсэлт удаа дараа гаргаж байжээ.

Өөрийг нь шалгаж байгаа тухай Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан ор үндэсгүй худал зүйл, ийм зүйл огт байхгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Энэ бол маш ёс зүйгүй үйлдэл. Жэймс Коми халагдах ёстой болоод л халагдсан. Өмнөх ерөнхийлөгч Барак Обамагаас ялгаатай нь Дональд Трамп Оросуудын тал дээр маш хатуу үзэл баримтлалтай хүн” хэмээн мэдэгдэж байсан байна.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-01-13 66.181.188.13

Bitgii ulin hutsaad bai oros trolluudaa. Harin orosiin medeelliin heregsluud bugd hudlaa, zovhon putleriig l hudlaa magtan duulj bna.

Avatar

Зочин 2019-01-13 139.5.218.29

cnn ene ter gsen hudal medeelelin hereglsuud zailaa , ccn routers , blomberg cnn bugd hudal shuu

Avatar

зочин 2019-01-13 182.160.35.213

ene CNN gej neg liberal medeellin heregsel hunii erh gej yaridag murtluu humuus ruu yamar ih dairdag yum be dee, trumpiig bur ardiin daisan bolgood hudlaa medeelel ih taraah yum aa

Avatar

Ovgon 2019-01-13 66.181.188.13

Ene fashist putleriin dur torh ulam l aimshigtai bolood baih yum, nuurnii aris ni huulraad chitgoriin torh ni il garaad baih shig jkkk

Avatar

зочин 2019-01-13 182.160.35.213

ovgoon naad putler bolon fashist gedeg ug chini baruunii hevlel medeellin ug shuu dee, tegehleer uur untsguus harsan eh survaljiig uzej baihgui bol yer ni bol uuruu baruunii umnuus hutsdag nohoi l bolood baina shuu

Avatar

erguu 2019-01-13 66.181.160.22

Putin gadnaa ineegeed dotroo zanaad bgaa yum shig. Botox-oos boldiin boluu.

Avatar

Зочин 2019-01-13 66.181.160.22

Putin gadnaa ineegeed dotroo zanaad bgaa yum shig. Botox-oos boldiin boluu.

Avatar

Зочин 2019-01-13 149.167.33.143

ТРАМП ОРОСЫН ТАЛД ЭЕРЭГ БОДЛОГО ЯВУУЛАХ БАЙСАН Ч ЭНЭ ШУУГИАН НЬ ТҮҮНИЙГ ОРОСЫН ЭСРЭГ ШИРҮҮН АРГА ХЭМЖЭЭ АВАХАД ХҮРГЭСЭН ЮМ ДАА ПУТИНЫ ТАГНУУЛУУД ДАНДАА Л АЛДАА ХИЙЖ БАЙГААГЫН НЭГ ЖИШЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж