АНУ-ын дотоодын тагнуулын төв байгууллага болох Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ дарга Жеймс Комиг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны тавдугаар сард огцруулсан билээ. Дарга нь огцорсны дараагаар ХМТ-ны ажилчид ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ашиг сонирхолд нийцүүлсэн бодлого явуулж байгаа эсэхийг шалгаж байсан тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын талд ажиллаж байж магадгүй гэх сэжиг ХМТ-ны удирдлагуудад болон тагнуулуудад бүр 2016 онд түүний сонгуулийн кампанит ажлынх нь үеэр төрж байсан ч тухайн үед итгэлгүй байсан учраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлэх тохиромжтой үеийг хүлээж байсан гэв. Тухайн үед Ардчилсан намынхан Жэймс Комиг албан тушаалаас нь буулгасан нь шударга ёсонд саад хийсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж энэ асуудлыг дахин шалгах хүсэлт удаа дараа гаргаж байжээ.
Өөрийг нь шалгаж байгаа тухай Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан ор үндэсгүй худал зүйл, ийм зүйл огт байхгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Энэ бол маш ёс зүйгүй үйлдэл. Жэймс Коми халагдах ёстой болоод л халагдсан. Өмнөх ерөнхийлөгч Барак Обамагаас ялгаатай нь Дональд Трамп Оросуудын тал дээр маш хатуу үзэл баримтлалтай хүн” хэмээн мэдэгдэж байсан байна.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ