Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгч болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгч болж магадгүй

Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгч болж магадгүй

Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Жин Ён 2022 он хүртэл энэ албан тушаалыг хаших ёстой байсан ч энэ долоо хоногт хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн билээ. Харин Дэлхийн банкны дараагийн ерөнхийлөгчөөр АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн албанаас саяхан огцорсон Никки Хейли болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка Трамп нарыг дэвшүүлэх боломжийг АНУ-ын засаг захиргаа судалж байгаа тухай “Financial Times” сонинд өчигдөр /2019.01.11/ мэдээлжээ.

Дэлхийн банкны групп нь 188 гишүүн оронтой, дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд гол зорилго нь ядууралтай тэмцэх юм.

Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Ким Жин Ёныг тус албан тушаалд АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшүүлж, дэлхийн банкны захирлуудын зөвлөл дэмжсэнээр сонгосон. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрээ гэнэт гаргасан бөгөөд шалтгаанаа тайлбарлаагүй юм.

Ким Жим Ёныг орлох боломжтой хүмүүсийн дунд Иванка Трамп байгаа тухай мэдээллийг АНУ-ын Сангийн яам баталгаажуулсан байна. Иванка Трамп нь үл хөдлөх хөрөнгийн “Трамп байгууллага”-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бизнесийн салбарт туршлагатай эмэгтэй юм.

Дэлхийн банкны дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой хүмүүсээр Никки Хейли болон Иванка Трампаас гадна Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Марк Грини, Нигери улсын эдийн засагч Нгози Оконьо-Ивевале, Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгч асан, Руандагийн эдийн засагч Дональд Каберук, Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати зэрэг хүмүүс байна.

Эх сурвалж: AFR.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж