Үнэ цэнэтэй тоглогчоор хэн шалгарах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Үнэ цэнэтэй тоглогчоор хэн шалгарах вэ?

Үнэ цэнэтэй тоглогчоор хэн шалгарах вэ?

Хойд Америкийн НБА-н улирал замынхаа хагасыг туулж багууд дунджаар 41 тоглолт хийгээд байна. Энэ цаг үед улирлын шилдгүүдэд нэр нь дэвших тоглогчид яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодрох магадлалтай тоглогчдыг танилцуулая.

  • Ж.Харден (Хьюстон Рокетс баг). Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч “сахалтай” залуу Ж.Харден энэ улирал дахиад уг шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр тоглогч юм. Одоогоор 39.1 оноо, 9.1 дамжуулалт, 6.2 самбар дундажлаад байна.
  • Я.Антетокунбо (Милоуки Бакс баг). Будагтай талбайд түүнийг зогсоох тоглогч лигт бараг л байхгүй болж байна уу? Лигт 6 дахь улиралдаа тоглогж буй Яннис жил ирэх бүр үзүүлэлтүүд нь өссөөр байна. Түүний үзүүлж буй гайхалтай тоглолт Милоуки Бакс багийн тэртээ 2000-2001 оны улиралд Ж.Карл дасгалжууулагчийн үед үзүүлж байсан амжилтыг давтах, магадгүй ахиулах ч боломжийг бий болгож байна. Энэ улиралд Яннис 26.6 оноо, 6 дамжуулалт, 12.8 самбар дундажлаж байгаа.
  • К.Леонард (Торонто Рэпторс баг). 2014 оны финалын үнэ цэнэтэй тоглогч К.Леонард энэ улиралд Канадыг зорьж шинэ түүхээ эхлүүлээд байгаа. Өдгөө тэр багийнхаа лидер болж 27.3 оноо, 3.1 дамжуулалт, 7.8 самбар дундажлаж байна. Дунджаар 27.3 оноо авч байгаа нь түүний карьертаа үзүүлж буй хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ.
  • Н.Йокич (Денвер Наггетс баг). Н.Йокич Денвер Наггетс багт К.Энтонигийн хийж чадаагүйг хийж байна уу? Магадгүй зарим хүмүүс үгүйсгэж болох ч Серби төвийн тоглогч Н.Йокич энэ улиралд 19.2 оноо, 7.6 дамжуулалт, 10.2 самбар дундажлаж баг нь Өрнөд бүсээ тэргүүлж байгааг мартаж болохгүй.
  • П.Жорж (Оклахома Сити Тандер баг). Итгэлийг зүтгэлээр хариулж байгаа тоглогч бол П.Жорж болоод байна. Түүнийг Тандер авч үлдсэн нь буруу байгаагүй гэдгийг П.Жорж 2 дахь улиралдаа шилдэг тоглолтоороо харуулж байна. П.Жорж карьертаа 23.7 оноог дундажласан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол өдгөө аль хэдий нь 26.9 оноо, 3.9 дамжуулалт, 8 самбар дундажлаад байна.
  • С.Карри (Голден Стэйт Уорриорс баг). 2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан С.Карри “уламжлал” ёсоор дахиад үнэ цэнэтэй тоглогчид нэр нь яригдаж байна. Мэдээж түүнд багтаа К.Дюрант, К.Томпсон гээд ижил түвшний шилдэг тоглогчидтой бөмбөгний хуваарилалтыг хуваалцаж байгаа ч 28.8 оноо, 5.5 дамжуулалт, 5.2 самбар дундажлаад байна.
  • Л.Жеймс (Лос-Анжелес Лейкерс баг). Ямартаа ч энэ цаг үедээ хамгийн агуу тоглогч гэдгээ Лос-Анжелес Лейкерс багт ирснээр дахин батлан харуулаад буй Л.Жеймс мэдээж яригдана. Гэхдээ “Хаан” Жеймс үнэнд гүйцэгдэж байх шиг. Бэртэл, гэмтэл гэдгийг мэдэхгүй явсан 34 настай Жеймс бэртэл аваад буй нь энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн марафонд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүйд хүргэж байна. 4 удаа үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан Жеймс шинэ багтаа аль хэдий нь 27.3 оноо, 7.1 дамжуулалт, 8.3 самбар дундажласан байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж