Ювентус клуб А.Рамсигавна

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Ювентус клуб А.Рамсигавна

Ювентус клуб А.Рамсигавна

Италийн хөлбөмбөгийн лигийн Ювентус клуб Английн Арсенал клубын 28 настай Уэльс хагас хамгаалагч А.Рамсиг эгнээндээ нэгтгэх яриа хэлэлцээр тохиролцоонд хүрсэн байна. Уэльс хагас хамгаалагч энэ зун Италийг зорих бөгөөд Арсенал клубтэй байгуулсан гэрээ нь мөн энэ зун дуусаж байгаа.

А.Рамси 2008 онд Кардифф Сити клубээс Арсенал клубт ирж байсан. 2018-2019 он бол түүний Арсенал клуб дэх гэрээний сүүлийн улирал бөгөөд талууд шинэ гэрээ байгуулж чадаагүй байсан юм. Тэгвэл А.Рамси Италийг зорьж Ювентус клубтэй нэгдэхээр болоод байна. Скайспорт-н Итали сэтгүүлч Ф.Романогийн мэдээлж буйгаар А.Рамси Ювентус клубээс долоо хоногт 140 мянган еврогийн цалин авахаар болсон нь клубт К.Роналдогийн дараа орох хамгийн өндөр цалинтай тоглогч болох ажээ.

Арсенал клубын дасгалжуулагч У.Эмри Уэльс хагас хамгаалагчийг авч үлдэх сонирхолтой байсан ч талууд шинэ гэрээнд тохиролцож чадсангүй. Үүний улмаас ийнхүү А.Рамси 10 жил тоглосон багаа орхихоор болж байна. А.Рамси энэ улиралд Арсенал клубын төлөө 18 тоглолтонд оролцож 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж