Хойд Америкийн ҮХЛ-н Колумбус Блю Жакетс багийн дасгалжуулагч Ж.Торторелла түүхэн амжилтын эзэн болсон байна. Түүний удирдсан Колумбус Блю Жакетс баг өчигдөр талбайдаа Нэшвилл Предаторс багийг хүлээн авч нэмэлт цагт 4-3 харьцаагаар хожиж улирлын 25 дахь ялалтаа авсан. Энэхүү хожил нь Ж.Тортореллагийн ҮХЛ-т дасгалжуулагчаар байгуулж буй 600 дахь ялалт болсон бөгөөд энэ нь ҮХЛ дэх 600 хожил байгуулсан анхны Америк дасгалжуулагч болгосон байна.
Лигт 600 хожил байгуулаад буй анхны Америк дасгалжуулагч Ж.Торторелла ҮХЛ-т 18 улирал баг удирдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Тампа Бэй Лайтнинг, Нью-Йорк Рейнжерс, Ванкувер Кэнайкс болон Колумбус Блю Жакетс багуудад ажилласан. Колумбус Блю Жакетс баг түүний удирдаж буй 4 дэх баг юм. Өнгөрсөн 18 жилийн карьертаа удирдсан багаа 10 удаа плэй-оффт шалгаруулж, улмаар 2003-2004 оны улиралд Тампа Бэй Лайтнинг багийг удирдан стэнлийн цомыг хүртэж байжээ.
Хойд Америкийн ҮХЛ-т 600-аас дээш хожил авсан 17 дасгалжуулагч байдаг бөгөөд эдгээр нь бүгд Канад дасгалжуулагчид байжээ. Тэгвэл Ж.Торторелла ийнхүү Америкт төрсөн анхны дасгалжуулагч болж байна. Түүний араас 600 хожил авсан Америк дасгалжуулагч болоход хамгийн ойрхон байгаа дасгалжуулагч бол Нэшвилл Предаторс багийн дасгалжуулагч П.Лавиолетт юм.
ҮХЛ-т одоо ажиллаж буй 600-аас дээш ялалт авсан дасгалжуулагчид: (2018-2019 оны лигийн шинэ улирал эхлэх үеийн ялалт)
- К.Хичкок – 823 ялалт (Эдмонтон Ойлерс)
- Б.Троц – 762 ялалт (Нью-Йорк Айландерс)
- П.Маурис – 648 ялалт (Виннипег Жетс)
- М.Бэбкок – 645 ялалт (Торонто Мейпл Лифс)
- К.Жульен – 583 ялалт (Монреаль Канадиенс)
- Ж.Торторелла – 575 ялалт
- Эх сурвалж: sportingnews.com
Холбоотой мэдээ