Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг хориглов

Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг хориглов

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн голын гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч нар акт тавьжээ. Иймээс Хилэнтийн голын гүүрээр дамжуулан нүүрс тээвэрлэхийг зогсоосон байна.Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж буй ажээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж