Македон улс нэрээ өөрчиллөө | News.MN

Македон улс нэрээ өөрчиллөө

Македон улс нэрээ өөрчиллөө

Македон улс нэрээ өөрчиллөө

Македонийн парламент улсынхаа нэрийг “Хойд Македонийн Бүгд Найрамдах улс” болгон солих үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.

Македон улсын нэрийг тойрсон маргаан 20 гаруй жилийн турш үргэлжилж байгаа юм. Учир нь Македон хэмээх нэр нь Грекийн нэгэн мужийн нэршилтэй давхцаж байгаа учир түүх, үнэт зүйлсээ тусад байлгах үүднээс улсынхаа нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар 28 жилийн өмнө шаардсан байдаг. Олон жил үргэлжилсэн нэрийн маргаан нь Македон улс НАТО болон Европын холбоонд элсэхэд саад болж байв. Югослав 1991 онд задарснаар Грекийн хойд хэсэгт байрлах хоёр сая гаруй хүн амтай тус улс Македон хэмээх нэртэйгээр тусгаар тогтнож байжээ. Харин өнгөрсөн зун тус улс нь Грекийн Засгийн газартай зөвшилцөлд хүрч, улсынхаа нэрийг өөрчилснөөр олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр болсон.

Тус улсын нэрийг “Хойд Македонийн Бүгд Найрамдах улс” болгон өөрчлөхийг Засгийн газар нь өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн бөгөөд Парламентаар хэлэлцэж, зөвшөөрөх л үлдээд байсан юм. Харин өчигдөр /2019.01.11/ 120 гишүүнтэй тус улсын парламент улсынхаа нэрийг өөрчлөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олонхын саналаар дэмжсэн байна. “Улсынхаа нэрийг ийнхүү өөрчлөхөөр болсон нь Македонийн хууль тогтоогчид болоод ард иргэд Европын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Никола Димитров хэлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Македон Европын холбоо болон НАТО-д гишүүнээр элсэх нь ОХУ-ын Балканын хойг дахь нөлөөг багасгах томоохон алхам аж.

Эх сурвалж: NHK

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

энэ байдлаараа бол... 2019-01-12 202.126.89.125

Жижиг буурай орныг дээрэлхэх юм даа. Энэ янзаараа бол манай улсыг Хятад бас өөрийнхөө Өвөр Монголтой адилхан нэртэй байна гээд Ар Монгол гэж нэрлүүлэхэд хүрэх вий гэсэн болгоомжлол төрж байна.

Avatar

Зочин 2019-01-12 145.53.68.69

Ар Халх гэж нэрлэвэл надад лав таалагдана.

Avatar

Зочин 2019-01-12 77.172.23.29

Малаас дор сэтэхүйтэй хүн байх юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж