“Н.Номтойбаяр гишүүн “Мэргэван” ХХК-ийг гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандана” гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

“Н.Номтойбаяр гишүүн “Мэргэван” ХХК-ийг гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандана” гэв

“Н.Номтойбаяр гишүүн “Мэргэван” ХХК-ийг гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандана” гэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордонд ““Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Сод Монгол групп”-ын ерөнхийлөгч Ц.Анандбазар Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах концессийн гэрээг тендергүйгээр авах зорилгоор 500 сая төгрөгийн авлига өгч, концессийн гэрээнд гарын үсэг зурсан ” гэж мэдэгдсэн. Н.Номтойбаяр гишүүний мэдээлэлд дурдагдсан, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах концессийн гэрээг байгуулахаар ажиллаж байгаа Орос-Монголын хамтарсан “Мэргэван” ХХК-иас энэхүү мэдээлэл нь компанийн нэр хүндэд шууд халдсан, гүтгэлэг боллоо хэмээн албан ёсны мэдээлэл өчигдөр (2019.01.11) өглөө.

Яригдаад буй олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолын талаар “Мэргэван” ХХК-ийн захирал В.С.Лобанов  “2017 оны есдүгээр сарын 11-нд ОХУ-ын Владивосток хотод болсон олон улсын бизнес форумд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг явуулах тухай олон улсын гэрээг ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечин, Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат нар гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар байлцсан нь концессийн гэрээ байгуулах ажил өмнөх Засгийн газрын үед эхэлсэн гэдгийн нотолгоо болно. Ийнхүү ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй, Монгол Улсын Засгийн газрын зүгээс сайд асан Д.Ганбат, сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин нар удаа дараа дээд түвшний Засгийн газар хоорондын уулзалтуудыг хийсний үр дүнд энэхүү олон улсын гэрээ байгуулагдсан юм. Энэ концессын гэрээ нь "Хөшигийн хөндий”-н бүтээн байгуулалтыг авсан Японы концессын гэрээтэй яг ижил хэлбэрээр байгуулагдсан. Манай компанийн дүрэмд хөрөнгө оруулагч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын хийх ажил үүрэг, хариуцлага маш тодорхой заагдсан байдаг тул манай хөрөнгө оруулагч “Сод Монгол” групп ХХК манай үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Хэдийгээр миний бие ОХУ-ын иргэн боловч компаниас гарах нэг рубль, нэг ам.долларын зарцуулалтын хариуцлагыг миний бие хүлээдэг. Компанийн дүрмийн дагуу 120 мянган төгрөгөөс дээш гарын бэлэг бусдад өгөх эрх байхгүй. Авлига өгдөг ч үгүй, өгөх ч үгүй” гэв.

Энэхүү хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тулгуурлан сайд асан Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд тогтоолын төслийг өргөн барьснаар 2018 оны долдугаар сарын 09 ны өдрийн 223 дугаар тогтоол батлагдсан. Засгийн газрын 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг томилогдон концесийн гэрээ байгуулах ажил хуулийн дагуу явагдаж байна. Дашрамд дурдахад, Мэргэван ХХК нь ОХУ болон Монгол Улсын хамтарсан компани бөгөөд “Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын  хууль дүрмийн дагуу агаарын хөлгийн өндөр чанарын шатахуунаар тасралтгүй ханган, 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Бид өнөөдрийг хүртэл хууль дүрэм зөрчсөн нэг  ч үйлдэл, эс үйлдэл гаргаж байгаагүй. Мөн “Сод Монгол” групп  ХХК бидний үйл ажиллагаанд оролцдоггүй” гэж Мэргэван ХХК-ийн захирал В.С.Лобанов онцлон тэмдэглэв.

Цаашид тус компани “Мэргэван” ХХК-ийн нэр хүндэд халдсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шүүх, цагдаагийн байгууллагад бусдын нэр хүндэд халдсан, “Мэргэван” ХХК-ийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагааг илтэд гүтгэсэн хэмээн нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана” гэлээ. Мөн Н.Номтойбаяр гишүүнийг биечлэн албан ёсны уучлал хүсэхийг тус компани шаардаж буйгаа мэдэгдлээ.

Л.ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж