Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ | News.MN

Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байгаа нэгэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл, исламын шашны хатуу дэг жаягаас зугтсан Саудын Арабын охин байсан билээ.

Түүнд өнгөрсөн Даваа гаригт /2019.01.07/ НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газраас дүрвэгчийн статус олгон, орогнуулах улс орныг хайж эхэлсэн юм. Харин өчигдөр /2019.01.11/ Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо түүнд орогнол олгох НҮБ-ын хүсэлтийг хүлээн авснаа мэдэгджээ.

Рахаф Мухаммед аль-Күнүн 18 настай. Эх орноо орхин, долоо хоногийн өмнө Бангкокт ирсэн ч бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж, Тайландын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй байна. Тайландын цагаачлалын албаныхан түүнийг нисэх онгоцны буудлын транзит бүсийн зочид буудалд байрлуулж, удахгүй гэр бүлийнхэн рүү нь буцаан явуулна гэсэн боловч тэрбээр явахаас татгалзаж, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжин, олон нийтийн сүлжээгээр өөрийнхөө нөхцөл байдлыг бичин, тусламж гуйснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон юм.

Аль-Күнүний хэлснээр түүнийг гэрийнхэн нь хүчээр хүнтэй суулгах гэж байсан бөгөөд гэртээ буцаж очвол шашнаасаа урвасан, гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан хэргээр цаазаар авхуулах өндөр магадлалтай байжээ.

Саудын Араб нь сүүлийн хэдэн сард сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын хэрэг болон тус улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлыг олон улсад харуулж буй Аль-Күнүний хэргээс үүдэн олон улсын анхаарлын төвд байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-12 66.181.188.13

Ter ued muhamed arabuudiig ohidoo hund haruulahgui ongonoor ni hadgalj baigaad ehleed muhamedaar shaalguuldag huuli togtoogood baisan yum shde, tuuneed ulbaalj hijab gedeg nuur amaa halhaldag alchuur ohiduuddaa nomruuldeg zanshilbii jolson yum shde

Avatar

Ovgon 2019-01-12 66.181.188.13

ene arab islamiin ornuud haa baisan 1600 jiliin omnoh hudalch hulgaich muhamed gegchiin hudal ulgert 21 dugeer zuund itgeed hoorondoo alaltsaad yavdag mon teneg zombinuud shu kk. Ter muhamed gegch ni baahan hudlaa yum yariad ooriigoo zonch ene ter gej itguuleed arabiin biduin nuudelchdiin ongon ohidiig avch s*****g gaj donton baisan yum shde unendee kkk. Gegeersen hun ch bish selem barisan a*******n gaj dontoniig shuteed suudag mon balai uls shu.

Avatar

Tamruugaa z**l 2019-01-12 82.200.168.82

shi bol tamin hun

Avatar

Bim 2019-01-12 204.83.252.53

Saudid 2 jiliin umnu emegtei huniig mashin barih erhtei bolgoson. Bayan uls ch gesen het shashintai, hunii erh, emegteichuudiin erh bol bhgui..
tiishee ayslahda ch bolgoomjtoi bh heregtei…
Muslim country sh dee

Avatar

Зочин 2019-01-12 95.120.224.204

Дотроо маш их зерчилтэй улс.ислам энд ямар ч хамаагуй шуу

Avatar

Зочин 2019-01-12 95.120.224.204

Монголд 80000 ерх толгойлсон эмэгтэйчууд байна гэжээ.энэ чинь жинхэнэ хучирхийлэл шуу дээ. Саудын араб кувейтын хуухнуудийг зовж байна гэвэл би л итгэхгуй.барьсан цунх гивлуурээсээ л менге унэртуулсэн тансаг амьдралтай шуу дээ.гэтэл монгол эмэгтэйчууд ганцаараа хуухдуудээ есгех гэж гадаа гарч эр ….

Avatar

Зочин 2019-01-12 150.129.143.20

ХҮНИЙ ЭРХЭН ЖАРГАСАНААС ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВСОН ДЭЭР ГЭЖ ҮНЭН ҮГ БИЙ.

Avatar

Зочин 2019-01-12 95.120.224.204

За сайн мэдэхгуй байж битий мэдээ болгонд итгэж бай.еерсдийнхее эцэггуй олон хуухдуудээ л хар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж