Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Гэрээсээ оргосон Араб охиныг Канад улс орогнуулахаар болжээ

Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байгаа нэгэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл, исламын шашны хатуу дэг жаягаас зугтсан Саудын Арабын охин байсан билээ.

Түүнд өнгөрсөн Даваа гаригт /2019.01.07/ НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газраас дүрвэгчийн статус олгон, орогнуулах улс орныг хайж эхэлсэн юм. Харин өчигдөр /2019.01.11/ Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо түүнд орогнол олгох НҮБ-ын хүсэлтийг хүлээн авснаа мэдэгджээ.

Рахаф Мухаммед аль-Күнүн 18 настай. Эх орноо орхин, долоо хоногийн өмнө Бангкокт ирсэн ч бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж, Тайландын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй байна. Тайландын цагаачлалын албаныхан түүнийг нисэх онгоцны буудлын транзит бүсийн зочид буудалд байрлуулж, удахгүй гэр бүлийнхэн рүү нь буцаан явуулна гэсэн боловч тэрбээр явахаас татгалзаж, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжин, олон нийтийн сүлжээгээр өөрийнхөө нөхцөл байдлыг бичин, тусламж гуйснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон юм.

Аль-Күнүний хэлснээр түүнийг гэрийнхэн нь хүчээр хүнтэй суулгах гэж байсан бөгөөд гэртээ буцаж очвол шашнаасаа урвасан, гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан хэргээр цаазаар авхуулах өндөр магадлалтай байжээ.

Саудын Араб нь сүүлийн хэдэн сард сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын хэрэг болон тус улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлыг олон улсад харуулж буй Аль-Күнүний хэргээс үүдэн олон улсын анхаарлын төвд байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж