ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авлаа | News.MN

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авлаа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авлаа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авлаа

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94,5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.

Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сэрэхгүй бол сайхан зүүд 2019-01-12 202.126.89.125

Ч.Улааныг одоо удаа Сангийн сайдаар томилсноор Монгол Улсын сан хөмрөг "арвижин баяжиж" монголчууд "цэнгэлийн манлайг "эдэлж дэлхийд хамгийн "өндөр" цалинтай хүмүүс болсон.Одоо Ч.Улаан Хөдөө аж ахуйн сайд болсноор мал сүрэг "100 сая" болтлоо өсөж үр тариа гадаадад "экспортлох" хэмжээнд ургах юм байх.

Avatar

Зоч 2019-01-12 103.57.94.106

Төрийн эмэгнэл

Avatar

Хамгийн авилга ихтэй яамны нэг гэж ярьцгаадаг 2019-01-12 59.153.113.93

Дэд сайд нь түшиг болох хүн биш. Могой Бадамжунайн хүн. Одоо ч үгээр нь санжигнаж явдаг. Батзориг сайддаа түшиг болж чадаагүй ЖДҮЧИН болгосон авгай. Газар хэлтэс нь дунд гарын А-аар дүүрэн. ХХААХҮЯ бол их цэвэрлэгээ хийж салхи оруулах болсон бугшсан, 60 тэрбумын гар хөл их шургалсан газар.

Avatar

Супер авлигачин авлигатай тэмцэх юм гэнэ ээ.хэ хэ хэ 2019-01-12 202.126.89.125

1990 -ээд оны эхээр сайд Улаан гадаадын зээл тусламжииг баруун солгойгүй авлигын 10 хувиар тарааж байсан.Ялангуяа тэр үеийн төрийн өмчийн арилжааны банкууд бол зээлийг хамаагүй тараасан. Тараахад нөлөөлсөн буюу чанаргүй болгосон луйварчин. Ийм авлигач авлигатай тэмцэнэ гэж юу байхав. харин ч авлигыг авах шиг болно. Гэхдээ их хэмжээгээр далд аргаар. Мэргэшсэн авлигач.

Avatar

zochin 2019-01-12 202.9.42.217

улаан сайдаа таныг тойроод энэ яамны хамгийн эвгүй олон жил буг болж авилгажсан гарууд сууцгааж байна да

Avatar

УЛААН САЙДАА ДОТООДЫН АУДИТЫН ДАРГА Д.СОВДЫГ ЗАЙЛУУЛ 2019-01-12 59.153.113.93

ЯАМНААС ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦЭВЭРЛЭХ ХҮН ЧИНЬ ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.СОВД ГЭЖ 60 ТЭРБУМЫН б**с ДОЛООГЧ. ХАА-н ЯАМНЫ ЖДҮ-ГИЙН ХЭРГИЙГ ДОТООДДОО ХЯНАЛТ ТАВЬЖ ИЛРҮҮЛЭЭГҮЙ, БАТЗОРИГ САЙДАД ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙГААГҮЙН УЛМААС ТНБД БОЛОН БУСАД ОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮД ШОРОНД СУУЖ, САЙД НЬ ШОРОНД ЯВАХ ГЭЖ БАЙНА. ОЛОН ЖДҮЧИД ШОРОНГЫН ХААЛГА ТАТАХ БАЙХ. ЭНЭ БҮХЭН Д.СОВД ДОТООД ХЯНАЛТАА МУУ ХИЙСНЭЭС ҮҮДЭЛТЭЙ. ИЙМ УЧРААС Д.СОВДЫГ ЗАЙЛУУЛЖ ЯМАНЫ ДОТООД АУДИТЫН ДАРГААР ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА ХҮН ТАВЬ.

Avatar

Zochin 2019-01-12 37.173.202.220

Zailuul daa ar geriihen umnuus ichej uhehiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж