Жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд мэдээлэл хийнэ

Жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд мэдээлэл хийнэ

УИХ-ын нэр бүхий таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсны зэрэгцээ жагсагчид суулт хийхээр болж, Төв талбайн урд талын авто машины зогсоолд 35 гэр барьсан. Өнөөдөр тус газар очиход барьсан гэрүүдийн ихэнх нь хаалттай, зарим гэрийн үүдэнд иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд өөрсдийгөө танилцуулж, гарын үсэг цуглуулж байна.

Тэд “Бидний зүгээс жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүдийн шийдвэрийг л харж, хүлээж байна. Одоогоор бид ард иргэдийнхээ санал хүсэлт, гарын үсгийг цуглуулаад байж байна” гэдгийг суултад оролцож буй иргэдийн төлөөлөл хэлж байлаа.

“МАНАН” дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэн гишүүд өнөөдөр /2019.01.12/ 14.00 цагт Төв талбай дээр барьсан гэрүүдээс мэдээлэл хийх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж