“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

Польш улсын Тагнуулын төв газар Хятадын технологийн томоохон компани болох “Huawei”-ийн салбар хариуцсан захирлыг тус улсад тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай өчигдөр /2019.01.11/ мэдээлжээ. Польшийн тагнуулын байгууллагад өмнө нь ажиллаж байсан этгээдийг Хятадын Засгийн газарт  нууц мэдээлэл дамжуулсан хэргээр “Huawei”-ийн ахлах албан тушаалтны хамт баривчилсан байна.

Польшийн тагнуулын байгууллагынхан тус улс дахь “Huawai” компанийн оффис болон баривчлагдсан Хятадын иргэний гэрт нь нэгжлэг хийсэн гэв. Баривчлагдсан Хятад иргэн нь Польшийн Гданськ хот дахь Хятадын консулын газарт ажиллаж байгаад 2011 оноос хойш “Huawei”-ийн Польш дахь салбарт ажиллаж эхэлсэн аж. Өнгөрсөн Мягмар гаригт /2019.01.08/ баривчлагдсан тус Хятад иргэн болон Польшийн тагнуулын ажилтан байсан этгээд нь арав хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа юм.

Варшав дахь Хятадын Элчин сайдын яам хятад иргэнийг ямар шалтгааны улмаас баривчлагдсаныг яаралтай тодруулж өгөх болон түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хүсэлтийг Польшийн Гадаад харилцааны яаманд тавьжээ.

Өнгөрсөн сард “Huawei”компанийн санхүүгийн захирал Мэн Вэнжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад байхад нь баривчилсан нь Хятад болон барууны орнуудын харилцаанд сэв суулгасан явдал болсон билээ. Уг явдлаас хойш Хятадын нийт 13 иргэн Канадад баривчлагдаад байгаа. Тэгвэл энэ асуудалд ийнхүү Польш улс татагдан орж байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж