ОХУ болон манай улс хоёрын хооронд визгүй зорчдог болсноос хойш тус улстай хиллэдэг хилээр манай улсын иргэд өөрсдийн машинтайгаа зорчих нь нэмэгджээ.
Тиймээс ИХШХЕГ-аас ОХУ-д тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаа иргэдэд зориулан тусгай санамж гаргасан байна. Үүнд, ангилалын дагуу жолооны үнэмлэхтэй байх, жолоочийн хариуцлагын даатгалтай байх, хэрвээ машин тань ямар нэгэн банкны барьцаанд байгаа тохиолдолд тухайн банкны албан бичигтэй явах гэсэн анхааруулга багтжээ.
Т.ДАРХАН