Улсын филармонийн симфони найрал хөгжим энэ сарын 26-нд Монголын залуу үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүрдсэн шинэ концерт үзэгчдэдээ хүргэх гэж буй юм. Үүнд "Виртуозо-2014" гала тоглолтод уран бүтээлээ толилуулсан шилдэг ятгачин Б.Номуун хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын ятгын концертыг тоглоно. “Гоё, гэхдээ нэлээд юм шаардсан амаргүй зохиол юм аа. Нухаж л байна. Багш маань тусгайлан бэлтгүүлж байгаа” хэмээн хөгжимчин ярьж байсан.
Б.Номуун ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн олон улсын “Найдал-2014” уралдаанаас Гран при шагнал хүртсэн амжилтаараа “Виртуозо-2014” гала тоглолтод уригдсан залуу уран бүтээлч билээ. Мэргэжлийн багш нь Ч.Мөнх-Эрдэнэ.
Р.ОЮУНЖАРГАЛ