Ойрх дорнодын асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Ойрх дорнодын асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулна

Ойрх дорнодын асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулна

АНУ болон Польш хамтран ойрх дорнодод тогтвортой байдлыг бий болгох зорилгоор сайд нарын түвшний бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

Тус хурал нь ирэх сард Польшийн нийслэл Варшав хотод болно хэмээн АНУ-ын Төрийн департментаас өчигдөр /2019.01.11/ мэдээллээ. Дэлхийн маш олон улс орны төлөөлөгчдийг оролцохыг урьсан хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Олон улсын бага хурлаар терроризм, зэвсэглэлээр хөөцөлдөх явдалтай тэмцэх, далайн тэнгист аюулгүй байдлыг сахиулах болон Ираны асуудлыг хэлэлцэх аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр сэтгүүлчдэд  “Иран улс бүс нутагтаа тогтворгүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх нь хурлаар хэлэлцэх хамгийн чухал зүйлсийн нэг юм” гэв. Тэрбээр аюулгүй байдлын асуудлаар ойрх дорнодод айлчлал хийж яваа бөгөөд өчигдөр Каирт байхдаа тус мэдэгдлийг хийжээ. Айлчлалынхаа хүрээнд Майк Помпео Ирак, Египет, Бахрейн, АНЭУ, Катар, Саудын Араб, Оман, Кувейт зэрэг орнуудын эрх баригчидтай уулзалт хийж байна. “Ираны дэглэмийн явуулж буй хөнөөлт үйл ажиллагааг таслан зогсооход улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн тэрбээр Каираас хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Д.Трамп өнгөрсөн сард Сириэс цэргүүдээ гаргах шийдвэр гаргасан нь тус бүс нутагт  АНУ-ын нөлөө багасаж, аюулгүй байдлын асуудал хурцдаж магадгүй хэмээх таамаглалыг олон улсад төрүүлээд байгаа юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар АНУ аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх Варшавын олон улсын бага хуралд гол үүрэг гүйцэтгэснээр “ойрх дорнодод нөлөөгөө алдана” хэмээх ойлголтыг няцаахыг эрмэлзэж байгаа аж.

Эх сурвалж: NHK

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж