Бага шиг гай тариарай жагсаал зохион байгуулагчид аа

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Бага шиг гай тариарай жагсаал зохион байгуулагчид аа

Бага шиг гай тариарай жагсаал зохион байгуулагчид аа

Агаарын бохирдлоос болж, хүүхдүүд уушигны хатгалгаа тусаж, нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүдээ коридорт хэвтүүлэн, өдөр хоногийг аргацааж байхад УИХ-ын даргыг огцрохыг шаардан суулт хийж байгаа “тэмцэгчид” өлсгөлөн зарлахад бэлэн болж, эмчийн үзлэгт оржээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёрын хэлснээр бол 300 гаруй хүн эмчийн үзлэгт орсон байна. Бүгд өлсгөлөн зарлах юм байх. Өмнө нь ийм тооны хүмүүс өлсгөлөн зарлахаар биеэ бэлтгэж байсан тохиолдол үгүй. Өлсгөлөн зарлана гэдэг ч бас тийм амар зүйл биш. Амиа алдах эрсдэл ч бий. Үүнийг жагсаал зохион байгуулагчид тэр тусмаа Л.Болд, Ж.Батзандан хоёр хамгийн сайн мэдэж буй. Харамсалтай нь, тэдэнд нэг хүнийг огцруулж л байвал бусдын эрүүл мэнд юу ч биш бололтой.

Хэрэв 300-гуулаа өлсгөлөн зарлаад эрүүл мэнд нь асуудалд орвол энэ хэмжээний хүнийг хүлээн авах эмнэлгийн хүчин чадал бий юу, Эрүүл мэндийн сайд аа.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байгаа ч хүрэлцэхгүй болж мэдэхээр буй. Учир нь  томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх эрсдэлтэй тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулсан.  Ханиад нь хүндэрсэн, уушиг нь хатгалгаатай хүүхдүүдээ аварч үлдэхийн төлөө эмч нар өдөр, шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байна, дээр нь өлсгөлөн зарласан хүмүүстэй зууралдах нь тийм амар байх уу.

Эртхэн энэ бүхнээ жагсаал зохион байгуулагчдад сануулж, бага шиг гай тарихыг нь анхааруулах ёстой юм биш үү. Жагсаал зохион байгуулж буй гишүүд ч эрсдлийг тооцох ёстой. Хэрэв хэн нэгнийх нь эрүүл мэнд асуудалд орвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Жагсаалыг зохион байгуулж байгаа та тав хүлээх юм уу. Үүнийгээ ч тодорхой болго.

Энэ асуудал Засгийн газарт ч хамаатай. Өөдөлсөн эдийн засгийг хүлээн авчхаад иргэдээ ажилгүй, орлогогүй байлгаж буй нь У.Хүрэлсүх ба түүний танхимын гишүүдийн буруу. Өлсгөлөн зарлахын тулд хөдөө орон нутгаас олон иргэн ирсэн тухай жагсаал зохион байгуулагчид ярьж байна. Тэд аргатайдаа ирсэн гэж бодож байна уу, ажилгүй, орлогогүй болохоороо иргэдийнхээ боломжийг хулгайлсан хүмүүсийг эсэргүүцэж ирсэн хэрэг.

Түүнээс ганц хүнийг албан тушаалаас нь буулгахын төлөө хөхөө өвлийн хүйтнээр мал хуйгаа хаяад ирдэг малчин байхгүй шүү.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж