УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

LiveУИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
00 : 08
2019-1-12

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Хуулийн төслийг ирэх Пүрэв гарагт чуулганы хуралдаанаар оруулан эхний хэлэлцүүлгийг хийж, үдийн завсарлагаагаар ТББХ хороо хуралдаж, Баасан гаригийн чуулганы хуралдаанаар оруулна”гэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Энэхүү хуулийн төсөлд, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-д албан ёсоор тавивал, нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.

“Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

 

 

23 : 37
2019-1-11

ТББХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байна

Чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая дууслаа. Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр/2019.01.10/чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ.

Улмаар тус төслийг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:

 

Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж