“Буддагийн хойд дүр” хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

“Буддагийн хойд дүр” хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

“Буддагийн хойд дүр” хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

“Буддагийн хойд дүр” хэмээн сүсэгтнүүд нь итгэдэг нэгэн шашны удирдагчийг Балбын мөрдөн шалгах товчооноос шалгаж эхэлсэн байна. Учир нь түүний сүсэгтнүүд дундаас дөрвөн хүн ор сураггүй алга болсон гэх бөгөөд цагдаа нар шашны удирдагчийг нь сэжиглэж байгаа аж.

Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар алга болсон дөрвөн хүний цогцсыг Балбын нийслэл Катмандугийн хойд хэсэгт байрлах өнөөх шашны удирдагч буюу Рам Бахадур Бомжаны суудаг хийдэд булсан гэх сэжүүр гаргасан байна. Гэвч цагдаа нар нэгжлэгийн явцад цогцсыг олж чадаагүй гэв.

Сураггүй алга болсон гэх хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй нь Рам Бахадур Бомжаны зохион байгуулсан нэгэн зан үйлд хоёр жилийн өмнө оролцсоноосоо хойш сураг тасарсан тул цагдаа нар түүнийг сэжиглэх болсон байна.

“Буддагийн хойд дүр” гэх Рам Бахадур Бомжан нь 28 настай бөгөөд арваад жилийн өмнөөс хэвлэлийнхний анхаарлын төвд байсаар иржээ. Сүсэгтнүүдийнх нь хэлснээр тэрбээр 2005 онд буюу 15 настайдаа ширэнгэн ойд очиж, арван сарын турш бясалгал хийхдээ юу ч идэж, уугаагүй, бас унтаагүй аж. Урт хугацааны бясалгалынхаа дараа тэрбээр өөрийгөө 2500 жилийн өмнө Балбад мэндэлсэн Сиддхарта Гаутама буюу Буддагийн хойд дүр хэмээн зарлах болсон байна. Түүнээс хойш Рам Бахадур Бомжаг “Будда хүү” хэмээн нэрлэх болсон бөгөөд Непал болон Энэтхэгээс олон хүн түүнтэй уулзахаар ирдэг болжээ. Түүний анхны шашны ёслолд гэхэд л 3000 гаруй хүн ирсэн байна.

Харин Рам Бахадур Бомжаныг 18 настай гэлэнмааг хүчиндсэн гэх хэрэг 2018 оны есдүгээр сард дэлгэгдэж байжээ.Бомжаны тухай олон нийтэд ийнхүү мэдээлсэн ч тус гэлэнмаа цагдаагийн газар албан ёсоор хандаагүй тул хэрэг удалгүй мартагдсан аж.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж