Саудын Араб эмэгтэйчүүд 2018 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн жолоо барих эрхтэй болсон билээ. Үүнээс хойш нийт 40 мянган эмэгтэй жолооны үнэмлэхээ гардан авчээ. Энэ тухай тус улсын Замын цагдаагийн газар мэдээлсэн байна. Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийг нээж өгсөн Саудын эрх баригчдын энэ шийдвэр нь тус улсын одоогийн удирдагчид болох хаан Бин Салман болон угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман нарын улс оронд хийсэн томоохон эерэг шийдвэрүүдийн нэг гэж ард иргэд нь үзэж байгаа юм байна.
Мөн эмэгтэйчүүдэд зориулсан жолооны сургалтын 14 төвийг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа тухай Саудын Арабын Дотоод хэргийн яамны Тээврийн газрын дарга Мухаммед Аль-Бассамийн мэдээлжээ. Учир нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төвүүдэд маш урт дараалал үүсээд байгаа бөгөөд тус улсын нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь жолооны үнэмлэхтэй болохыг хүссэн хүсэлт ирүүлээд байгаа гэнэ.
Эх сурвалж:www.arabnews.com
Холбоотой мэдээ