Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Онцгой байдлын ерөнхий газраас байгууллагын 2019 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, төрийн цэргийн шинэчлэлийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны  цугларалт”-ыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын 2019 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Хошууч генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж