Ираны цөмийн физикч нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн физикч нутаг буцна

Ираны цөмийн физикч эрдэмтэн Шахрам Амири (Shahram Amiri) ойрын үед АНУ-аас гарч нутаг буцах гэнэ. Түүнийг америкчууд хулгайлсан гэж Иран үздэг. Эрдэмтэн нутаг буцах гэж байгаа тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Филип Кроули мэдэгдсэн байна.
Амири сайн дураараа АНУ-д байсан ба “хэсэг хугацааны дараа” эх орондоо буцахаар шийдсэн гэж тэр хэлэв.
Өмнө мэдээлж байснаар, Шахрам Амири Ираны цөмийн хөтөлбөрийн ажиллагаанд оролцдог байсан бөгөөд 2009 онд Саудын Арабт даяанчилж яваад алга болсон юм. Энэ жилийн зургадугаар сард Ираны телевизээр түүний ярианы бичлэгийг гарган тэрээр Америкийн тусгай албаныхнаас нуугдаж байгааг  хэлүүлж байжээ.
Долдугаар сарын 13-нд тэр АНУ дахь Пакистаны Элчин сайдын яаманд нуугдаж байгаа нь илэрсэн байна. АНУ, Иран хоёр дипломат харилцаагүй учир Ираныг тэнд Пакистан төлөөлдөг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж