АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ | News.MN

АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах Д.Трампын санаачилгын дагуу сүүлийн хэдэн өдөр тус улсаас зэвсэг техникүүдээ зөөвөрлөж эхэлсэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Үүнд дурдсанаар, АНУ онгоц болон газрын техникүүдээ гаргаж эхэлсэн ч чухам ямар техникүүдийг, хаашаа зөөвөрлөж байгаа тухай тодорхой мэдээллийг дурдаагүй юм. Сирид АНУ-ын 2000 орчим цэрэг байрлаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ цэргүүдийг татах төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж, цэргүүдээ бүрэн гаргана хэмээн мэдэгдэж байсан ч төрийн өндөр албан тушаалтнууд, холбоотон улсуудын эсэргүүцэл, мөн Батлан хамгаалахын сайд ажлаа хүлээлгэн өгсөн зэргээс үүдэн энэ асуудал удаашрах төлөвтэй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон Сирийн зүүн хойд нутаг төвлөрсөн Исламын улс бүлэглэлийг бүрэн дарсны дараа АНУ цэргээ гаргана хэмээн нөхцөл тавьсан юм. Учир нь АНУ-ын цэргүүд Сири дэх Исламын хэт даврагчдыг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч тэднийг бүрэн дарагдсан гэж үзэх хараахан болоогүй байгаа аж.

Сири дэх АНУ-ын цэрэг, зэвсгийг буцаан татах ажлыг АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал хариуцан гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Синьхуа

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-01-11 64.119.18.107

ОДОО Ч ИГИЛ ДУУСЛАА ДАА. АМЕРИКИЙН ДАЛБААН ДОР ҮЛДСЭН НЬ ХАМГААЛАЛТГҮЙ БОЛЖЭЭ. ОРОСУУД ҮСРЭЭД Л ХОЁР ДОЛОО ХОНОГТ УСТГАНА ГЭЖ БНА ЛЭЭ.

Avatar

зочин 2019-01-11 64.119.25.46

тэгэхлээр Сирийн зөвшөөрөлгүйгээр АНУ хил зөрчин дайрч орсон нь тодорхой болж байна, бүр батлагдаж байна, өөр улс ингэж орсон бол яах болоо, бөөн шуугиан болох байх даа, АНУ болохоор л болдог, Орос болохоор Сирийн засгийн газрын хүсэлтээр орсон, харин Сирийн засгийн газар хүчинтэй эсэхийг АНУ болон бусад нь биш ард иргэд нь өөрсдөө шийднэ

Avatar

зочин 2019-01-11 202.9.43.81

Одоо терористуудын хүч Оросууд руу чиглэнэ …. Путин хэцүүдэх нь дээ.

Avatar

ЭВ НЭГДЭЛ 2019-01-11 49.0.218.151

АРД ТҮМЭН ЭВ НЭГДЭЛТЭЙ БОЛ ЯМАР Ч ТОМ ГҮРНИЙ ЭСРЭГ БАТ ЗОГСОЖ ЧАДНА

Avatar

orosuud l 2019-01-11 66.181.182.106

amerikuud zailsan deerei.haan amerikuud ochinoo tend dain samuun vhel hagtsal zoblon l dagaj irdeg dee..odoo l sirid enh taiban ireh nee.orosuud l siriig abarlaa daa..

Avatar

Зочин 2019-01-11 122.201.24.220

а**с чацга царайлав.

Avatar

Зочин 2019-01-11 122.201.24.220

а**с

Avatar

Зочин 2019-01-11 146.115.163.21

Haha ed nar baildsiimuu tend. Hor hutgaad l guigeed bgaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж