АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

АНУ Сириэс зэвсэг техникүүдээ гаргаж эхэллээ

АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах Д.Трампын санаачилгын дагуу сүүлийн хэдэн өдөр тус улсаас зэвсэг техникүүдээ зөөвөрлөж эхэлсэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Үүнд дурдсанаар, АНУ онгоц болон газрын техникүүдээ гаргаж эхэлсэн ч чухам ямар техникүүдийг, хаашаа зөөвөрлөж байгаа тухай тодорхой мэдээллийг дурдаагүй юм. Сирид АНУ-ын 2000 орчим цэрэг байрлаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ цэргүүдийг татах төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж, цэргүүдээ бүрэн гаргана хэмээн мэдэгдэж байсан ч төрийн өндөр албан тушаалтнууд, холбоотон улсуудын эсэргүүцэл, мөн Батлан хамгаалахын сайд ажлаа хүлээлгэн өгсөн зэргээс үүдэн энэ асуудал удаашрах төлөвтэй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон Сирийн зүүн хойд нутаг төвлөрсөн Исламын улс бүлэглэлийг бүрэн дарсны дараа АНУ цэргээ гаргана хэмээн нөхцөл тавьсан юм. Учир нь АНУ-ын цэргүүд Сири дэх Исламын хэт даврагчдыг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч тэднийг бүрэн дарагдсан гэж үзэх хараахан болоогүй байгаа аж.

Сири дэх АНУ-ын цэрэг, зэвсгийг буцаан татах ажлыг АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал хариуцан гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Синьхуа

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж