“Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалт” болно  

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалт” болно  

“Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалт” болно  

Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нэгдүгээр сарын 19-ний өдөр “Imah Main Hall”-д болно. Тус чуулга уулзалтын хүрээнд:

  1. Хөрөнгийн зах зээл 2019 онд
  2. Финтекийн дайралт
  3. Дижитал трансформаци (хуулийн орчин)
  4. Тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан
  5. Утаагүй ирээдүйн сан-Смартсити гэсэн нэгдсэн хуралдаанууд болох юм байна.

Мөн Цахим зээл, Цахим гарын үсэг, И-Худалдаа Монголд салбар хуралдаанууд болох талаар тус чуулга уулзалтыг зохион байгуулагчид өнөөдөр /2019.01.11/ мэдээллээ.

Чуулга уулзалтын үеэр “2018 оны хөрөнгийн зах зээлийн голлох үйл явдлууд”, “Финтек гэж юу вэ?”, “Хурдан”, “Комплеансын хэрэгжилт Монголд” сэдвээр илтгэлүүд тавигдах юм байна. Мөн Ард дижитал банк, Ард шоп, Ард койн, цахим арилжааны танилцуулга хийгдэж, сугалааны азтан шалгаруулж, шагнал гардуулах ёслол болох ажээ.

“Ард даатгал” санхүүгийн нэгдлээс сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан Сугар” аян эхлүүлж буй юм байна. Энэ нь цагаан сарын цахим хямдрал бөгөөд ард шоп аппликэйшнийг ашиглан хэрэглэгч танд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг 80 хүртэл хувийн хямралтай үнээр худалдан авах боломж нээгдэх нь. Мөн худалдан авалт хийх бүртээ Ард койн урамшууллын оноо цуглуулж, түүгээрээ “Renault Kaptur” автомашинтай сугалаанд оролцох эрхтэй болох юм байна. Сугалааны тохирол битүүний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 4-нд явагдах ажээ.

Зохион байгуулагчид “Монгол хүмүүс юу хийж бүтээж байгааг таниулах цахим худалдааг өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьж байна. Орон нутгийн иргэд, малчид худалдан авалт хийх гэж хол газар туулж цаг заваа баралгүй гэрээсээ, гар утаснаасаа хүссэн бараагаа дундын зуучлалгүйгээр шууд үйлдвэрээс нь хүргүүлэн авах боломжтой болох юм” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж