Владимир Путинаас тусламж эрж байсан хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Владимир Путинаас тусламж эрж байсан хүү нас баржээ

Владимир Путинаас тусламж эрж байсан хүү нас баржээ

Өнгөрсөн сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч Эрхүү мужийн Черемхово хотод амьдардаг  хорт хавдартай хэмээн оношлогдсон гурван настай хүүд туслахыг ерөнхийлөгчөөс хүссэн юм. Ерөнхийлөгч Владимир Путин ч сэтгүүлчийн хүсэлтийг хүлээн авч хүүд туслахаа амласан билээ.

Харамсалтай нь хүү ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээж тэссэнгүй. Хүү аймшигт өвчнөө дийлэлгүй өчигдөр /2019.01.10/нас барсан тухай Эрхүүгийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлжээ.

Хүүгийн өвчнийг Турк улсын нэгэн эмнэлэг эмчлэх боломжтой гэдгээ мэдэгдэж, түүнийг Турк улс руу эмчилгээнд явуулж өгөхийг ерөнхийлөгчөөс хүсч байжээ. В.Путин хүүд туслахыг зөвшөөрсөн ч Оросын эмч нар хүүгийн өвчин хэтэрхий хүндэрсэн учир тээвэрлэх боломжгүй, явж байх замдаа амьсгал хураах эрсдэлтэй хэмээн хориглосон бөгөөд, хүү нас барах хүртлээ өдөр бүр хүчтэй өвчин намдаах эм хэрэглэж, цус сэлбүүлж, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байсан гэнэ.

Эх сурвалж: tech2.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж